Самар цөмдөг цэгтэй болъё

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Самар цөмдөг цэгтэй болъё

Намар гэхээр л хадлан, тариа хураалт гээд л ажил ундардаг. Тариа будаатай   зэрэгцээд самар жимс ч түүх компанит аян өрнөнө. Хаа сайгүй самар, амтай болгон  барьчихсан явж харагдана. Самарнаас болж хордсон хүн ч тоогоо алдах шинжтэй. Хэн хаанаас түүж, юунд чанаж юугаар болгосон нь бас сонин. Хортой, хоргүйг нь ч мэдэхгүй, идэж орхино. Тэгээд л нөгөө “шар” өвчин газар авна. Эмнэлгээр дүүрэн шарласан хүүхэд хэвтэнэ. Самар их ургасан жил шар их гардаг болжээ гэж хэлэхэд буруудахгүй байх. Манай орны ердөө 10 хүрэхгүй хувийг эзэлдэг ой маань самарчдын хөлөөр талхлагдаж байна. Үүнээс гадна хортон шавьжнаас хамгаалж байна гээд баахан хор цацчихсан байхад л түүж зараад байна. Энэ самарнаас болсон гэх үү, самар түүгчдээс болсон гэх үү. Байгаа ойгоо шатаагаад хугалаад дууслаа шүү.  Хотоор нэг самрын хог  хөглөрнө. Хэн хаясан нь үл мэдэгдэнэ. Хогноосоо салмаар байна хэмээн   баахан таарсан болгондоо гомдоллодог хэрнээ энэ самарнаас салъя гэж хэлэх нэг ч хүн алга. Буудал, зогсоол хаашаа л харна самрын хог. Арга ч үгүй дээ, яс хаях хогийн сав нь хомс юм чинь. Энэ мэтчилэн олон асуудал байна. Хотын хаана л бол хаана самар зарсан хүн байх юм. Ингэж хамаагүй энд тэнд самар заруулж хотоо хогонд даруулж байхаар намар болохоор нээгддэг самрын захтай болмоор ч юм шиг. Самар, жимс иддэг тусгай зориулалтын газар юм уу, эсвэл зогсоолтой болчихсон ч яадаг юм. Гэмгүй байсан хашаануудыг нурааж барилга барьж хотоо гоёж байхаар жаахан ч гэсэн хогын сав нэммээр юм. Тэгвэл арай л өөр харагдана даа.Самрандаа дарагдсан хот гэх үү, хогондоо дарагдсан хот гэх үү. Энэ л асуудал болж байна шүү. Өөдлөн дэвжих айл үүднээсээ гэдэг шиг цэвэр цэмцгэр байхыг хүсвэл хогийн саваа нэммээр байна даа. Сайхан барилгаар бус  хогийн саваар хотоо чимье.  

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж