Марафонч Б.Мөнхзаяа улсын рекордыг шинэчлэн тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Марафонч Б.Мөнхзаяа улсын рекордыг шинэчлэн тогтоов

Марафонч Б.Мөнхзаяа улсын рекордыг шинэчлэн тогтоов

 

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн паралимпийн XII наадам өчигдөр өндөрлөсөн. Энэхүү наадамтай зэрэгцэн Сөү хотод марафон гүйлтийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн болж, шилдгүүдээ тодрууллаа.

Нэр хүнд, шагналын сан өндөр “2018 Seoul marathon” марафоны тэмцээнд мэргэжлийн тамирчин болон сонирхогч нийлсэн 35 мянган хүн оролцжээ. Тус тэмцээнд Монгол улсын марафонч ОУХМ Б.Мөнхзаяа, Д.Гантулга, Ж.Олонбаяр нарын шилдэг тамирчид өрсөлдөж, амжилтаа ахиулсан байна.

Эмэгтэйчүүдийн 42.195 км зайд Б.Мөнхзаяа 2:31.11 цагийн амжилтын үзүүлж, шилдэг аравт багтсанаас гадна улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн Д.Гантулга 2:17,17 цагийн амжилтаар хувийн амжилтаа ахиулжээ. 

Урьдын адил “2018 Seoul marathon” марафоны ялагчид Кени, Этиопын тамирчид байсан бөгөөд тэд зай бүрт эхний таван байрт шалгарчээ. 

Энэхүү марафонд оролцохын тулд тамирчид тухайн зайг сонгон 40-50 мянган вон (90-100 мянган төгрөг) бүртгүүлж, эрхээ авдаг байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж