Онцгой байдлын газар долоо дахь жилдээ тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын газар долоо дахь жилдээ тэргүүллээ

Онцгой байдлын газар долоо дахь жилдээ тэргүүллээ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Марш, тусгай бэлтгэл-2018” цогцолбор тэмцээн боллоо.

Тэмцээнд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, ШШГ 425 дугаар нээлттэй хорих анги, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалттай ангийн нийт 6 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Улмаар Онцгой байдлын газрын 1 дүгээр тасаг тэргүүн байрт шалгарч, Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр тасаг хоёрдугаар байрт, Онцгой байдлын газрын 2 дугаар тасаг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. 

Ийнхүү Онцгой байдлын газар нь энэ жил 7 дахь удаагаа тэргүүлж байгаа юм.

Мөн тус газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч ахлагч Н.Ганбаяр Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар Гал унтраах техникийн спортын төрөлд Олон Улсын хэмжээний мастер цол тэмдэгээр шагнагдлаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж