Ж.Бямбасүрэн: Энэ жил Эверистийн оргилд гарна

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Ж.Бямбасүрэн: Энэ жил Эверистийн оргилд гарна

Ж.Бямбасүрэн: Энэ жил Эверистийн оргилд гарна

Уулын спортын мастер Ж.Бямбасүрэнтэй  ярилцлаа.

-Анх хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ. Таныг маш богино хугацаанд дэлхийн ноён оргилуудад авиралт хийсэн гэж ярьдаг?

-Анх энэ спортоор хичээллэж эхлэхдээ уулын алхалтаас эхэлсэн. Уулын алхалт, авиралт хоёр бол өөр зүйл шүү дээ. 2011 оноос эхлэн уулын алхалт хийсэн. Ууланд алхана гэдэг нь ямар ч өндөр хэцүү байсан тэргүүн цэг дээр очдог. Харин түүний дараа өшөө өндөрт гармаар санагддаг. Энэ өндөрт гарах тэмүүлэл маань нэг мэдэхэд ууланд авиралт болж хувирсан. Ганцхан би биш бүх л уулчин энэ замаар л ууланд авирдаг болсон. Сүүлийн найман жил энэ спортод сэтгэл зүрхээ зориулаад явж байна.

-Хүссэн оргилдоо гарсны дараах сэтгэгдэл ямар байдаг вэ?

-Оргилд гарахаас өмнө уулын бэлд очих хүсэл бий болдог. Энэ л ууланд гарна даа гэсэн хүслээр хормойд нь очно. Эхлээд уулын хормойд очсон сэтгэгдэл явахаас өмнөх сэтгэгдлээс өөр байдаг. Яагаад гэвэл яг хэрэгтэй газраа өөрөө зорилго тавьсан газраа ирсэн байх тэр мөч өмнөх явна даа гэж бодож байсан тэр үеэс хүчтэй халуун байдаг. Уулын хормойнд үргэлж догдлолтой, яваад эхлэхээр тайвширч зөвхөн оргил өөд гарах тэмүүлэл дотор буцалж байдаг. Ингээд оргилд нь гарахад мэдээж сайхан байна шүү дээ. Хүн зорилгоо биелүүлэхээр ямар байдаг билээ дээ.

-Та хамгийн сүүлд ямар ууланд авиралт хийсэн бэ. Саад бэрхшээл тулгарсан уу?

-Хамгийн сүүлд Сийлхэмийн нуруу гэдэг уул байдаг. Баян-өлгий аймгийн нутагт хойд хилийн зааг дээр байдаг Асгатын мөнгөн уурхай гэж. Энэ мөнгөний уурхай байдаг нуруу байгаа юм. Энэ нурууны Их тэргүүн оргилд авирсан. Урьд нь уулчид оролдлого хийж байсан гэдэг. Яг оргил дээр гарсан үгүйг нь сайн мэдэхгүй. Өнгөрсөн зун найман сард амжилттай авираад ирсэн. Энэ ууланд авирахад 12 цагийг зарцуулсан.

-12 цагийг зарцуулсан гэхээр мөн ч их тэсвэр тэвчээрийг зарцуулжээ. Мөн 12 цагийн турш сонор сэрэмжтэй анхааралтай ажиллаж чадсан байна шүү дээ. Одоо мөн залуучууд ууланд алхах дуртай болсон байна. Зарим нь авирах ч бодолтой байгаа байх?

-Сүүлийн үед энэ спортод хүмүүс дуртай болсон байна. Залуустаа анхааруулж хэлэхэд хамгийн эхлээд аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой үүнд маш их ач холбогдол өгөх ёстой гэж хэлмэээр байна. Саяхан энэ спортод ямар зүйл тохиолдсоны мэдэж байгаа байх. Хүний үнэлэгдэшгүй зүйл. Тэгэхээр нэгэнт л ууланд авирах  хүсэл тэмүүлэл байгаа бол аюулгүй байдлыг дээд зэргээр хангаарай л гэж зөвлөж байна.

-Та ууланд авирахынхаа өмнө ямар бэлтгэл сургуулалт хийдэг вэ?

-Бэлтгэл сургуулалтын ажил бол маш төвөгтэй нэлээн зохион байгуулалт шаардсан ажил байдаг. Багаараа авиралт хийдэг учраас хамт бэлтгэл хийдэг. Багийн бүрэлдэхүүнээ сайн бүрдүүлж хэрэгслээ шалгаж нэг хүн шиг л ажиллаж сурах нь хамгийн чухал байдаг. Багийн хувьд өмнө ууланд авирч байсан туршлагатай хүмүүс хамгийн түшигтэй байдаг. Бие биенээ хараад одоо яах вэ, юу хийх вэ гэдгээ мэддэг ойлголцдог бие биентэйгээ ярих шаардлага гардаггүй. Анх удаа авирч байгаа хүн багт ирвэл зааж зөвлөж зориг өгч нэг баг болгодог. Ууланд авирах чин хүсэлтэй хүн зорилгынхоо төлөө над дээр ирэхэд би цаашаа гэж хэлээд явуулж чаддаггүй. Надтай хамт авирч байсан хүмүүсээс буцаж байсан хүн ховор байдаг. Байгалийн хүн нөхцөл тулгарах тохиолдолд тэр уулнаас буухаас өөр аргагүй болдог.

-Байгалийн үзэгдлээс болоод буцдаг тохиолдол гардаг гэлээ. Буцаад явахад ямар байдаг вэ?

-Байгалийг би зохицуулж чадахгүйгээс хойш сэтгэлээр унаад байдаггүй. Уул байрандаа л байна. Нүүхгүй шүү дээ. Тийм тохиолдолд зорилго маань тэнд л байдаг. Дахиад хэзээ ч эргэж ирж болно.

-Долоон оргилын таван оргилд нь гарсан гэж сонссон. Ямар ямар оргилуудад гарсан бэ?

-2012 онд Европ тивийн тэргүүн оргил Кавказын нуруу, Эльбрусд ууланд авирсан. 2013 онд Африк тивийн ноён оргил Килиманжарод авирсан 5895 мерт өндөртэй. 2015 онд Аконоагуад гэж Өмнөд Америк тивийн ноён оргил. Жилийн дараа Хойд Америк тивийн тэргүүн оргилд авирсан. Арлуудыг нэгтгээд нэг тив гэж тооцдог. Бүх арлуудын тэргүүн оргил Индонезийн Табуво арал байдаг. Одоогоор долоон тивийн ноён оргилын хоёрт нь авираагүй байна даа. Энэ жил дэлхийн хамгийн өндөр уул эверэстийн оргилд гарах гээд бэлтгэлээ хангаж байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж