Эрсдэл дагуулж болзошгүй шийдвэрийг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Эрсдэл дагуулж болзошгүй шийдвэрийг зогсоолоо

Эрсдэл дагуулж болзошгүй шийдвэрийг зогсоолоо

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК үнэт цаасны зах зээл дэх энгийн арилжааны хэмжээг бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчих, хөрвөх чадварыг нэмэгдүүлдэг шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай шийдвэр гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо зогсоолоо. Тус ТӨХК-ийн удирдлага өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд тушаал гарган, хувьцааны багцын арилжааны үнийн дүнгийн доод хэмжээг 250 сая төгрөг байсныг 100.0 сая төгрөг болгон бууруулсан нь дээрх эрсдэлүүдийг дагуулж болзошгүй гэж үзэв.

Иймд Хороо зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д үүрэг даалгавар өгч, уг шийдвэрийг хүчингүй болгууллаа.

Биржийн захиалгын сангаас гадуур, урьдаас хэлэлцэн тохирсон, системд мэдээлэл нь ил харагдахгүй арилжааг багцын арилжаа гэх бөгөөд энэ төрлийн арилжаа үнэт цаасны зах зээлд 2012 оноос нэвтэрсэн юм. Анх үнэт цаасны нийт арилжаанд эзлэх багцын арилжааны хэмжээ 85 хувь байсан бол 2017 онд 58.3 хувь болж буураад байна. Зах зээлд сэргэлт бий болж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд багцын арилжааг дэмжих нь сөрөг үр дагавартай гэж Хороо үзэж буй юм.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж