Хичээлдээ явахаар такси бариад явсан 13 настай охин нийслэлээс алга болсон гэх дуудлага өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад ирсэн. Уг дуудлагын дагуу цагдаа нэр шуурхай ажиллаж, охиныг найзындаа байхад нь олсон байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдийг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулсан. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Дорнод аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Хэрлэн сумын 4 дүгээр багийн оршин суугч Т хандаж “Есөн настай миний зээ охин Ж нь баасан гаригийн орой 17 цагийн орчимд хичээлээ тараад одоог хүртэл гэртээ ирэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” гэсэн дуудлага өгсөн байна. Уг дуудлагын дагуу охиныг 24 цагийн дотор шуурхай олжээ. Охин найзынхаа гэрээс гараад явж байхад нь цагдаа нар олсон байна.
Яагаад чимээгүй нэг хоногоор алга болсон талаар охиноос тодруулахад ‘Хичээлээ тараад гэр лүүгээ ганцаараа явсан. Гэрт хүн байхгүй, гэрийнхээ түлхүүрийг хайсан боловч олдоогүй. Тиймээс ангийн найз охиныдоо очиж хоносон. Найзынхаа болон ахынх нь гар утсаар эмээ рүүгээ залгахад утсаа авахгүй байсан’ гэсэн тайлбар өгсөн байна.
Эцэг эхчүүд та бүхэн насанд хүрээгүй хүмүүст тавих анхаарлаа сайжруулж, хүүхдүүд гэртээ хонохгүй тохиолдолд заавал эцэг эхдээ мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Zochin 2018-03-19 103.26.195.236
Geriinhene tulhuur bhgui, emeeruugee zalgaad utsaa avaagui gj huuhed helsen bn. Huuhdiin vuruu bish shu de. Tr teneg mangar, heneggui etseg ehiin buruu!! Alga bolchihson bol hudlaa bashan uilj, buun hun huch garguulj hailgah bsn biz?! Etseg ehiin huuheddee tavih haraa hyanalt, halamj anhaaral niigmiin dood hesegt uneheer taaruu bdgiin bilee..m
Зочин 2018-03-19 66.181.190.105
Хүүхэд эцэг эхээ л дуурайдаг
хүннү 2018-03-19 202.179.25.40
Энэ охидууд чинь ямар аймаар зөнгөр болоо вэ? Ээж нарын үлгэр дуурайлал байхаас зайлахгүй нь. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээч, хүний эрх гэхээсээ илүү монгол уламжлалаа ойлгуулаач. Ядаж байхад өөрснөө уламжлалаа сайн хадгалж байл даа.
Зочин 2018-03-19 202.131.225.197
Хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй болжээ л гэсэн үг дээ.
esi 2018-03-19 66.181.160.22
Гарчиг бол мэдээний цөм гэтэл мэдээ нь гарчигаасаа хол зөрүүтэй байхад нийтлэх нь сэтгүүлч болоод редакторын том алдаа.
Зочин 2018-03-19 37.223.104.205
Шуурхай гэдэг үгийг алуурчны, барьцаалагчийн үйлдэл дээр хэрэглэвэл зохимжтой.замын үүдэд алга болсон охиныг ХИЛ давуулан худалдах гэж байхад нь шуурхай ажиллаж үйлдэл дээр нь барилаа гэвэл болно..жишээлбэл
Зочин 2018-03-19 37.223.104.205
Нээхх шуурхай ажиллаж..гэж ирээд эрийн сайндаа олцон юм шиг битгий ингэж хуцаж бай лда
Зочин 2018-03-19 202.179.31.13
Эмэгтэй хүүхдүүд айлаар хоноод эхэлнэ гэдэг ч сайны эхлэл биш дээ