Худалдааны цахим мэдээллийн сан байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Худалдааны цахим мэдээллийн сан байгуулна

Худалдааны цахим мэдээллийн сан байгуулна

Худалдааг хөнгөвчлөх, хөдөө аж ахуйн экспортыг нэмэгдүүлэхээр Олон Улсын санхүүгийн корпораци (ОУСК)Гадаад харилцааны яам санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн дагуу  чухал хэдэн ажил хийх юм байна. Нэгдүгээрт, худалдааны цахим мэдээллийн сан байгуулах гэнэ. Энэ нь Монгол Улсаас гаднын оронтой худалдаа хийж буй иргэн буюу экспортлогч нь тухайн бүтээгдэхүүнээ борлуулахад ямар бичиг баримт, шаардлага биелүүлэх ёстой  зэрэг мэдээлэл авах боломжтой болох ажээ. Хоёрдугаарт, Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороог дэмжин ажиллах гэнэ. Ингэснээр бараа бүтээгдэхүүний транзит тээвэр, үйлчилгээг авахад ямар давуу тал байдаг, анхаарах зүйл юу байх зэрэг мэдээлэл авах боломжтой юм байна. Гуравдугаарт, хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүн экспортлоход хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар хөтөлбөр боловсруулах ажээ.

“Экспортыг хөгжүүлэх хөтөлбөр”-өөр дамжуулан даатгалд хамруулах, чадавхыг бэхжүүлэх, санхүүжилт олгох зэргээр экспортлогчдыг дэмждэг. Энэ хүрээнд ирэх таван жилд гаалийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хилийн хяналтыг хялбаршуулах гэнэ. Мөн хувийн хэвшлийнхнийг экспортын шаардлага хангахад дэмжлэг үзүүлэх юм байна.

Сонирхуулахад, хөдөө аж ахуйн салбар нь ДНБ-ний долоон хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 61 хувийг мах, сүүн бүтээгдэхүүн эзэлж байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж