Алба хаагчид буудлага спортод суралцав

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Алба хаагчид буудлага спортод суралцав

Алба хаагчид буудлага спортод суралцав

Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд хэрэгжүүлэх “Сургалт соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталснаар алба, нэгжүүд алба хаагчдыг дадлагажуулах, ур чадварыг нь хөгжүүлэх, бие бялдар, бэлтгэлжилтийн түвшинг хангах болон мэдвэл зохих хууль, тогтоомжийн сургалтыг тогтмол зохион байгуулж буй.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчид Монголын буудлага спортын холбоотой хамтран ажиллаж энэ сарын 15-ны өдөр /2018.03.15/ Буудлага спортын гар буу, урт бууны анхан шатны сургалтад хамрагдахаас гадна тэдгээр төрөлд цэц сорьж, аваргуудаа тодруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр тус төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Т.Энхцогт түрүүлж, мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Будхүү хоёрдугаар байрт шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Мөн алба хаагчид урт бууны төрөлд мэргэн буудаж буудлага спортын зэрэг ханган үнэмлэхээ гардлаа. Цагдаагийн ахлах дэслэгч Т.Энхцогт, цагдаагийн дэслэгч Б.Будхүү нар буудлага спортын 2 дугаар зэрэг, тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү болон цагдаагийн ахлагч Д.Жанарыс, цагдаагийн дэд ахлагч Ө.Отгонзаяа нар буудлага спортын 3 дугаар зэрэг хангасан амжилт үзүүллээ.

Үндэсний буудлага спортын төвд болсон сургалт, тэмцээнийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр, ОУХМ Ж.Ганхуяг, ОУХМ Ц.Мөнхзул нар удирдан явуулсан юм.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж