Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Best Shoes” гутлын үйлдвэрт зочилж, гутлын үйлдвэрлэл, хүчин чадал, дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа.
“Best Shoes” гутлын үйлдвэрт нь 2001 онд дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, өвөл, намар, зун, үндэсний болон ажлын гутал үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч “Best Shoes” гутлын үйлдвэр нь бүрэн хүчин чадлаа ашигладаггүй бөгөөд ижил төстэй үйлдвэрүүд ч бүрэн хүчин чадлаараа гутал үйлдвэрлэх боломжгүй байдаг байна.
Энэ талаар үйлдвэрийн захирал Б.Түвдэнням “Бид өдөртөө л 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл одоо захиалга авсан үедээ 200-250 хос гутал үйлдвэрлэж байна. Уг нь ажлын гутал үйлдвэрлэж дотоодын хэрэглэгчдээ хангах бүрэн боломжтой байдаг юм. Гэхдээ ажлын гутал хэрэглэдэг дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг хэрэглэгчид тендерээ нэгэн зэрэг зарладаг. Ингэснээр үйлдвэрлэгчид зэрэг тендерт оролцох боломж бүрдэхгүй байгаагаас гадна оролцсон ч тэр бүх гутлыг үйлдвэрлэх цаг хугацааны боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, дотоодын бүх үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан хэмжээний тендер нэг дор зарлачихаар хэн нь ч тендерт оролцож чаддаггүй. Ингээд л олон мянган гутлын захиалга өөр улс руу явдаг. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тендер гэдэг зүйлийг богино хугацаанд ашиг олох хэрэгсэл гэж хараад байна. Би хувьдаа тендерийг олон шинэ ажлын байр бий болгосон, шинэ технологи, нөү-хау оруулж ирэх үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа байгаасай гэж хүсдэг” гэлээ. Тиймээс тэрээр энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж, тендер зарлагдах хугацаа, дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн юм.
Эх сурвалж: president.mn
Дотоодын үйлдвэрлэл сайжрах хэрэгтэй 2018-03-19 103.14.38.130
Юм хийгээд зүтгээд бга нь сайн л бн. Гаднаас технологи оруулж ирж гадаадын хувцасны катологи гарангуут л шууд дууриаж хийдэг Хятад маркаар нэг хэсэгтээ ажиллахгүй бол шудрагаар гүрийгээд амжилт олохгүй юм бишүү? Монгол оймсоо хийгээд сурчихлаа, одоо түрсийкээ-бандашаа хийгээд гоё савлаад сурчихмаар бн.
Nyamka 2018-03-19 202.179.26.254
gutal gegeg chine gol n bolowsruulax uildwer sh de .gol n arisaa xalis boltol n nimgelex .eswel turul buriin lidrin uildwerlej chadaxgui bol gutliin biznes gadnii medeld xeweeree baina. baychuud mori xuuxen 2t zarj baigaa mungnuusuu aris bolowsruulax uildwert xurungu oruulaach
хүүхэд хөгшинд тусал 2018-03-19 202.21.113.162
Монгол брендийн гутал сайн чанартай үнэ хямд зөөлөн дулаан байвал хүн бүр л авч хэрэглэнэ . тиймээс менежер ажлаа сайн хийж үнээ хямдаруулж чанараа сайжруул орлогоо нэмэгдүүл
зочин 2018-03-19 202.179.27.122
Гутал хийж байгаа хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхгүй бол хичнээн ч гутал хийгээд нэмэргүй дээ.Хөдөөгийн орчин цагийн малчид ч тоож авахгүй. Ядахдаа гаднын брендийн гутал, гэрийн шаахайг дуурайлаад хийчихэж болдоггүй юм байх даа.
Худлаа эх оронч царайлах амархан 2018-03-19 103.14.38.130
Дотоодын гутал үнэхээр чанартай бол бид бүгд л авна шүү дээ. Өмсөөд л нэг сарын дотор шалчийдаг, ул нь салдаг, өнгө үзэмж муутай мөртлөө үнэтэй. Тэр үнээр нь гадаадын чанартай гутал авсан дээр байдаг.
Зочин 2018-03-19 202.21.96.134
зүгээрээ энгийн байх тусмаа сайн ард түмэн нь уулзахдаа ч үнэнээ хэлж ерөнхийлөгч нь ч үгийг нь сонсоход саадгүй харин ч дээл өмсөөд явбал яасан юм хувцасаараа биш толгойгоороо ажиллах нүүрээрээ тулж ард түмэнтэйгээ харилцаж байвал аштай юу Ерөнхийлөгчөө амжилт хүсье ард түмнийхээ амьжиргааг л сайжруулахад анхаараарай өндөр настангуудаа харж хамгааллаарай
х***а АМЕРИКЧУУДЫГ ХӨӨЦГӨӨ МОНГОЛЧУУДАА! 2018-03-19 202.179.26.255
ЛАВРОВ БУЯНТ УХААД ЖИЙНСТЭЙ БУУСАН ШИГ ОРОСЫН ХҮРГЭН МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ ЭСВЭЛ МАФИ ХАР НҮДНИЙ ШИЛТЭЙ ЭСВЭЛ АМРАЛТЫН ФУТБОЛКТОЙ ЭСВЭЛ ОЛИГТОЙ БААРАНД ОРУУЛАХГҮЙ ЗАНГИАГҮЙ ГАРЧ ДОРОМЖИЛДОГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОХГҮЙ ЧУКЧАНУУД ХЭВЭЭР БАЙЖ БОЛОХГҮЙ. БИД ОДОО ӨӨРСДИЙГӨӨ ХҮНДЭЛЖ СУРАХ ЦАГ БОЛСОН.
зочин 2018-03-19 112.72.9.150
Одоо морьноосоо бууж улс орныг удирдах ажилдаа орвол яасийм. уулзалтууд л хийгээд засгийн ажилд ч ороод байхгүйхэн шиг дорвитой ажиллах хэрэгтэй байхаа.
Зочин 2018-03-19 64.119.19.112
социализм, ардчиллын бүхий л үндэс суурийг тавилцсан ахмадуудынхаа тэтгэврийг доод тал нь 500 мянга болгохгүй бол одоо эд чинь гутлын үйлдвэрлэл эрхлэх нь битгий хэл нөгөө 280ыгаа эмэндээ юу тогондоо юу түлээндээ юу гээд өлөн зэлмэн бүүдгэр амьдралтай зүрхэндээ өдөр бүр нулимстай л явна шүү дээ Ерөнхийлөгч минь