Даша улирлын ээлжит түрүүгээ хүртлээ | News.MN

Даша улирлын ээлжит түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Даша улирлын ээлжит түрүүгээ хүртлээ

Даша улирлын ээлжит түрүүгээ хүртлээ

Олимп, Дэлхийн аварга Дариа Домрачева хөөх гараанд түрүүлж улирлын 3 дахь түрүүгээ хүртлээ. Норвегийн Осло хотноо болсон биатлоны дэлхийн цомын эмэгтэйчүүдийн 10 км-н хөөх уралдаанд Д.Домрачева буюу Даша 30 мин 37.4 сек-н амжилтаар түрүүлсэн. Тэрээр 20 сумнаас 2 сум алдсан ч энэ нь түүнд алтан медаль хүртэхэд саад болсонгүй. Д.Домрачева спринт уралдаанд дэд байранд орж мөнгөн медаль хүртээд байсан бол хөөх уралдаанд амжилтаа ахиулж алтан медалийг энгэртээ зүүсэн. Харин спринт уралдаанд түрүүлээд байсан Словак бүсгүй А.Кузмина хөөх уралдаанд нийт 4 сум алдаж мөнгөн медалийг зүүсэн бол хүрэл медалийг АНУ-ын ахмад тамирчин С.Данклэ хүртжээ.

Эмэгтэй 10 км-н хөөх уралдааны ТОП-10 тамирчин:

  1. Д.Домрачева (Беларусь) – 30 мин 37.4 сек (1-0-1-0)
  2. А.Кузмина (Словак) – +9.2 сек (0-2-2-0)
  3. С.Данклэ (АНУ) – +29.5 сек (1-0-1-0)
  4. Ф.Тачизаки (Япон)
  5. Ю.Жима (Украйн)
  6. А.Фролина (БНСУ)
  7. Л.Далмайер (Герман)
  8. У.Кайшева (ОХУ)
  9. В.Виткова (Чех)
  10. В.Хинц (Герман)

Тус гараанд түрүүлсэн Д.Домрачева дэлхийн цомд 641 оноотой болж 3-р байранд орж ирлээ. Түүний урд 686 оноотой Финландын К.Макарайнен, 727 оноотой А.Кузмина нар бичигдэж байна. Одоо 2017-2018 оны дэлхийн цом өндөрлөхөд ердөө ганцхан гараа үлдээд байна.

Б.Бямбабаяр

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-19 103.57.92.196

orosuud sain khunee gadaadad aldsaar

Avatar

Зочин 2018-03-19 66.181.185.25

ene oros garaltay belorus busguyg dasha chi gekh shig ikh ukhuurduu shiw dee , neriig ni dariya gedeg yum shuu dee

Avatar

123 2018-03-19 103.10.22.17

аймаар хурд нь бүрэн сэргэчвэл энийг гүйцэх хүн байхгүйдээ эрэгтэй шигшээгийхээ зарим тамирчнаас ч хурдан байсан хүүхэн дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж