Ш.Раднаасэдийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Ш.Раднаасэдийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй

Ш.Раднаасэдийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй

МАН-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул өнөөдөр /2018.03.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ярилцсан гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан тайлбар хийлээ.

МАН-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул:

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд яригдсан гэсэн ташаа мэдээлэл гарсан байна.  АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг байцааж байгаа гэсэн мэдээлэл ч мөн ташаа. МАН бол улс төрийн намын тухай хуулийн хүрээнд Улсын дээд шүүхэд дүрэмтэй нам. Энэ дүрмээ өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй, албан ёсны шийдвэр гаргаагүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг  УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлд тодорхой заасан байдаг. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж