Хүүхэд, залуучууд усны салбарын өмнө тулгамдаад буй асуудлыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Хүүхэд, залуучууд усны салбарын өмнө тулгамдаад буй асуудлыг хэлэлцлээ

Хүүхэд, залуучууд усны салбарын өмнө тулгамдаад буй асуудлыг хэлэлцлээ

Усны салбарын өмнө тулгамдаад буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарцын талаар “Ус-хөгжил” хүүхэд, залуучуудын анхдугаар уулзалт, ярилцлага өнөөдөр зохион байгуулагдлаа. Чуулганд БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, ЕТГ-ын З.Энхболд, доктор Г.Даваа, доктор Д.Басандорж, зөвлөх инженер Ш.Ганзориг зэрэг усны салбарын тэргүүлэх эрдэмтэд оролцож, залуучуудад мэдээлэл өгч, тэдэнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хүүхэд, залуучуудын санаачлагаар хэрэгжиж буй уг чуулганыг Монголын Усны түншлэл ТББ дэмжиж, цар хүрээгээ улам өргөжүүлэхээр “усны боловсрол” сошиал сүлжээ байгуулан, усны төлөө нэгдэхийг олон нийтэд уриалж байгаа юм. Хүүхэд, залуучуудын “Ус-хөгжил” анхдугаар чуулганаар “усны үнэ цэнэ, үнэлэмж”, “усны нөөц ба менежмент” гэсэн хоёр үндсэн сэдвээр хэлэлцүүлэг хийж, хурлаас гаргасан усны салбарын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарцын талаар зөвлөмж гаргах юм. Олон нийт болон шийдвэр гаргагчдад хаягласан уг зөвлөмжийг гуравдугаар сарын 21-нд болох хэвлэлийн хурлаар зарлах аж. Монгол Улсад усны үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, усны нөөцөө зов зохистой ашиглах, гадаргуйн усны ашиглалтыг нэмэгдүүлэх, бохир усыг усны нөөц гэж үзэн эргүүлэн ашиглах, ус хэмнэлтийн технологийг нэвтрүүлэх, бүх нийтийн усны талаарх боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг чуулганд оролцогчид онцлон тэмдэглэж байв.

Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж