Эверестийг цэвэрлэж, 100 тонн хог буулгана

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Эверестийг цэвэрлэж, 100 тонн хог буулгана

Эверестийг цэвэрлэж, 100 тонн хог буулгана

Дэлхийн хамгийн өндөр уул Эверестийг хур их хогноос цэвэрлэх аян эхлүүлжээ. Аялагчид болоод уулчдын үлдээж орхисон нийт 100 тонн гаруй хогийг цэвэрлэж, уулнаас буулгах гэнэ.

Эхний өдөр 1200 кг хогийг Лукла нисэх буудлаас нисдэг тэргээр зөөвөрлөж, Катмандуд хүргэсэн байна.

Оргилыг зорьсон уулчдыг хогоо авч буухыг шаарддаг. Гэвч жил бүр нутгийн иргэд, хөтөч нар хэдэн зуун кг хогийг уулнаас буулгадаг ажээ.

Энэ жилийн цэвэрлэгээний хүрээнд хур их хогийг Балбын нийслэлд хүргэж, дахин боловсруулах юм. Yeti агаарын тээврийн компани тээвэрлэлтийн ажилд туслалцаа үзүүлж байгаа гэнэ.

Ууланд үлдсэн хогийн дийлэнх нь хоосон сав, лааз, лаазалсан бүтээгдэхүүний үлдэгдэл, уулчдын болон аялагчдын эвдэрч, хэмхэрсэн тусгай хэрэгсэл байдаг аж.

Өнгөрсөн жилд 100 мянга гаруй хүн Эверестийг зорьсон, тэдний 40 мянга орчим нь уулчид, явган аялагчид байжээ.

Эверестийн уулан дахь хог, хаягдлыг хэрхэн шийдэх асуудал эртнээс яригдаж ирсэн. Хүнсний болон ахуйн гаралтай хог, хаягдлаас гадна биологийн ялгадсыг хэрхэн зохицуулах нь тулгамдсан асуудал болжээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж