Уралдааны үеэр мориноос унасан 3 хүүхэд эмнэлэг барааджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Уралдааны үеэр мориноос унасан 3 хүүхэд эмнэлэг барааджээ

Уралдааны үеэр мориноос унасан 3  хүүхэд эмнэлэг барааджээ

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өчигдөр /2018.03.18/-ны  шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт Хаврын бүсийн уралдаан өглөөний 07-21 цагийн хооронд болж өнгөрчээ. Уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унаж бэртжээ. Тэдний гурав нь гэмтлээсээ болж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ асуудлаар ЦЕГ-ын нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн хангах албан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ц.Баатарболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монголын морин спорт уяачдын холбооноос цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт Хаврын бүсэн уралдааныг өчигдөр  зохион байгууллаа.

Уралдааны үеэр цагдаагийн байгууллагаас 110 алба хаагч 23 автомашин, мотоциклтой үүрэг гүйцэтгэлээ. Мөн ОБЕГ-ын газрын 25 албан хаагч, ШШГЕЗ-ын харьяа  25 алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Уралдааны талбай хуурайшилт тоосжилт ихтэй, салхи  шуургатай байсан  учраас есөн хүүхэд мориноос унасан байна. Тэдний гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад хугарал бэртэлтэй ил харагдах шархтай гэмтсэн хүүхэд ирээгүй. Холбогдох албан байгууллагууд хамтарч ажилласан байна. Цагдаагийн байгууллага нь тухайн урлаг спортын арга хэмжээг хориглох заалт байхгүй. Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах хуулийг биелүүлж ажилладаг. Уралдаанд 10-13 насны хүүхдүүд оролцсон. Унаач хүүхдүүд эрлийз, азарга, соёолон, их насны морьдыг унасан байна” гэж мэдээллээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж