Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй | News.MN

Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй

Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй

Агаарын тээврийн удирдлагуудын зөвлөгөөн өнөөдөр /2018.3.19/ болж байна. Зөвлөгөөний үеэр  Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Агаарын тээврийн либералчлалын тухай яригдаж байна. Та илтгэлдээ хориг, шаардлагыг багасгана гэж байсан. Агаарын тээврийг хэрхэн шинэчлэх гэж байна вэ?

-Агаарын тээвэрт либералчлал хийх тухай нэлээд удаан ярилцлаа. Энэ асуудал сүүлийн үед мэргэжилтнүүдээс гадна ард иргэдээс ирдэг санал болсон. Либералчлалыг бид шинэчлэл гэж ойлгодог. Нөгөө талаас Иргэний нисэхийн салбарын хууль эрх зүйг задлах, аливаа хоригийг цуцлах, шинэчлэл хийх асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд нэгдүгээрт, эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй байна. 1989 онд бид олон улсын нисэхийн байгууллагад элссэн. Түүнээс хойш 1999 онд Иргэний нисэхийн хуулийг баталсан. Хуульд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй байгаа. Түүнчлэн агаарын харилцааг өргөжүүлэх хэрэгтэй байгаа. Агаарын харилцаанд олон улсын нислэгийг нэмэгдүүлэх, тэнд байгаа хоригуудыг цуцлах, зарим нэгэн нислэгийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн иргэний нисэхийн салбарт аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн оролцоог багасгах хэрэгтэй байна.

-Онгоцны түлш өндөр үнэтэй учраас тийзийн үнэ өсдөг гэдэг. Энэ асуудалд салбарын яам яаж шийдэх бодолтой байгаа вэ?

Иргэний нисэхийн хөгжилд хамгийн том саад болж буй зүйл нь шатахуунтай холбоотой асуудал. Үүнээс болж иргэд өндөр үнээр зорчиж байгаа. Бид либералчлалын үр дүнд өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Тиймээс шатахууны импорт дээр өрсөлдөх орчин бий болгож байгаа. Одоогоор хоёр компани шатахуун нийлүүлж байгаа. Өрсөлдөөн бий болгож, арай хямд үнэтэй шатахуун нийлүүлэх боломж бий болгоно.

-Нислэгийн үнийг бууруулах боломжтой юу?

-2011 онд судалгаа явуулсан. Судалгаагаар өрсөлдөөн бий болгосноор тийзийн үнийг 20 орчим хувиар бууруулах боломжтой. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална.

-Шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох гэж байна вэ?

-Шинэ нисэх онгоцны буудалтай болох нь бидний нэгэн томоохон ажлын нэг. Шинэ нисэх онгоцны буудалд сайжруулах тодорхой хэмжээний ажил байгаа. Арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.

-Хуучин нисэх онгоцны буудлыг юун ашиглах вэ?

-Сургалтад ашиглах санал ирж байгаа. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байгаа ч Улаанбаатарын эдийн засагт ашигтай байдлаар шийднэ.

-Орон нутгийн нисэх буудлуудыг шинэчлэх үү?

-Либералчлалын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. ИНЕГ-ын үүрэг аж ахуйн ажилтай давхцаад байгаа. Тиймээс буудлуудыг тусад нь гаргах хэрэгтэй. Үүнд “Чингис хаан” болон бусад аймгуудын нисэх буудлуудыг корпораци болгох санал орж ирсэн.

-Агаарын тээвэрт “МИАТ” хэт давуу эрхтэй байдаг. Энэ байдлыг яаж зохицуулах вэ?

“МИАТ”-ийн засаглалыг сайжруулахаар урт хугацаанд ажиллалаа. Үүнд, төрийн оролцоог багасгах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Магадгүй 49 хувийг нь хувьчилбал, төрийн оролцоо багасаж, менежмент нь сайжрах байх.

Р.Ренчиндулам

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-19 202.21.111.98

хувьчилж өөрөө авах нь дээ, мөн хэцүүтэй улсууд юм аа, энэ ардын намынхан

Avatar

Зочин 2018-03-19 202.179.30.194

АМАН ДЭЭРЭЭ БООООООООООВНЫ САХАЛ ТАВЬСАН ПЯЗДАА БАС ХУЛЛЛЛГАЙ ХИЙЧИХ САНААТАЙ БАЙНА УУ

Avatar

Монгол 2018-03-19 202.179.26.17

Хувьчлал гэж өөрөө авах санаатай юу.луварчаан

Avatar

Энэ сахал 2018-03-19 202.21.106.161

Энэний энэ сахал ямар сонин юм бэ

Avatar

Зочин 2018-03-19 202.21.100.210

Идэж уухын дон шүгэлсэн сахалтай нөхөр дө. УИХ-д Булган аймгаас гарчаад эхний жил аймгийн төсвөөс 2 тэрбум төгрөг чацаргана нэрийн дор идэж уусан дуулдсан. аймгийнхаа бүх тендерийг [Хориотой Үг] долоогчдоороо дамжуулан хармайлдаг сурагтай. Одоо том тогоонд хошуу дүрэх нүхээ ухаж байгаа юм байна да.

Avatar

Зочин 2018-03-19 202.9.40.78

ТӨХК-ийг ажиллуулья гэж бодохгүй юм. Хувьчлал гэдэг нь би авья гэсэн үг гээд л ойлгоход болно.

Avatar

Зочин 2018-03-19 103.10.22.120

Олигтойхон ажиллуулах сэтгэл байхгүй нөхөр юм биздээ толгой тархиа гашилгаж чадахгүй зарсан нь дээр гэж байгаа юм биздээ. Далайд гарцгүй манайх шиг улсад газар агаар хамгийн чухал баймаар юм.

Avatar

Либералчлал МАШ БУРУУ ЗҮЙЛ 2018-03-19 202.9.41.233

-Либералчлалын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулж байгаа

Avatar

Зочин 2018-03-19 43.242.242.189

Энэ сахалтай хэнээтэй нөхөрт идэж уухын дон нь шүглэж дээ. Бурхан минь хоол нь шингэх болтугай

Avatar

Зочин 2018-03-19 66.181.189.122

ГРУЗИНЫ АРААС ОРЧИХВОЛ БАЛАРНА ШҮҮ !!!

Avatar

Зочин 2018-03-19 59.153.114.101

худал, хуурмаг, хулхи , [Хориотой Үг] нар идэхэ э бодоод

Avatar

Зочин 2018-03-19 202.21.106.159

Bas l idehndeee yaaaaaandaaa baaasnuud bugd ni huvichlaad bdag mongo ni oorsdoo ideeel suuld ni tolgoigoo shaagaad l pasddaaa neree arai 2 llruu umaaa

Avatar

Зочин 2018-03-19 103.229.122.193

Hen hyvichilval goyo geed bna tiim ih zah zeel chin haana bn????? Ehleed idej yysan darga nartaigaa ydirdah ajiltniigaa zuvluguunuur hariytslagaa tootschih daraa ni Hurelsuhiihee sahilga hariutslagii ni changatga Hyatad agyy guren shig bai

Avatar

зочин 2018-03-19 202.131.226.221

49 хувийг нь хөрөнгийн биржээр нийтэд зарж хувьчлах хэрэгтэй. Тэгээд жинхэнэ ёсоор нь хувьцаат компани болгох ингэхдээ 1 хувьцаа эзэмшигч, түүгд холбогдох этгээдэд 49 хувийн хувьцааны 0,5%-ээс дээш зарахгүй байх нөхцөлтэй байхаар зохицуулалт хийх тэгж байж олигархуудад очихгүй засаглаж чадахаар болох бах

Avatar

Зочин 2018-03-19 202.21.106.124

MIAT-ын 49 хувийг гадны компанид хувьчлах хэрэгтэй. Болж өгвөл Люфтханса, ЖАЛ, Кантас гэх мэт гадны авиа компанид

Avatar

Avah uu 2018-03-19 203.91.115.40

Tooj avah uu?

Avatar

Боогий 2018-03-19 82.113.121.183

Либералчлалаа хийгээчээ тэгээд яриад л байх юм. 25 жил ярилаашд. Нэг сайд нь гарч ирээл ингэвэл сайхан болно тэгэвэл сайхан болно гэх юм.

Avatar

d 2018-03-19 202.21.117.194

ikhevchlen utsandaa ankhaarchee

Avatar

d 2018-03-19 202.21.117.194

Khurald ankhaaral tavij kharagdakhgui l bna daa

Avatar

sandag 2018-03-19 202.112.90.24

Сахал нь томроод байхаараа ажил нь сайжирдаг юм байхдаа хаха

Avatar

Зочин 2018-03-19 27.123.212.140

ХУВЬЧЛАХ НЬ ЗӨВ !!! АРД ТҮМЭНДЭЭ ҮЕ ШАТТАЙГААР БОЛЖ БАЙНА. ТҮРКҮҮД ГРУЗИНЫ КОМПАНИЙГ ГОЁ АМЛААД ЮУ Ч ҮГҮЙ БОЛГОСОН ГАШУУН СУРГАМЖ БИЙ ШҮҮ !!!

Avatar

Oyun 2018-03-19 182.160.32.115

Urgeljilel ni: Olon tsag niseh uchir heden tsag ch gesen amraad yvahaar buudal zahialsan maani ch alga. Zahialga alga gej turj ybsan emegtei helsen ingeed barag 6 tsag suusanii etsest deerhi hereg bolovoo. Tuhain uedee hogshin nadad deeshee tenger dooshoo gazar gedeg l bolson shuu!!! EE mon ch … !!!

Avatar

Үнэн 2018-03-19 180.149.78.99

МИАТ ХК-ийн үйлчилгээ их муудсаныг өнгөрсөн 5 дахь өдөр үйлчлүүлэхдээ мэдсэн, Бээжингээс УБ-т ирэхэд тээш байхгүй. Асууж асууж маргааш ирнэ гэсэн хариу авсан. Маргааш нь өдрийн МИАТ ХК-ийн нислэг биш Эйр чайнагийн нислэгээр ирсэн боловч чемодан урагдсан, дотор нь байсан зүйлс хагарсан байв. Хэлсэн чинь нярав нь ирсэн нь их юм гээд даапаалаад сууж байх юм даа. Бүр үйлчилгээ нь хайнга, ажилтнууд нь сэтгэлгүй болжээ, тун харамсалтай.

Avatar

Иргэн 2018-03-19 202.70.33.242

Хувьчлал уг нь их зөв юм байгаан, Тэгэхгүй бол улсын нэрийн өмнөөс худлаа баахан хурган дарга саасаар байтал юм үлдэгхгүй байна шүү дээ, Хувьчлалаа зөв явуулах, шаардлагаа зөв тавих нь тарийн үүрэг. Түүнээс биш тэнд очиж амьдралаа тэтгээд байх нь бидний хөгжлийг зуу зуун жилээр хойш чирээд байгаа юм даа

Avatar

Oyun 2018-03-19 182.160.32.115

MIAT aar uilchluulmer gej haraaval nileed muu h**** bolmoor shuu! Ondor nastai bas nuruunii gemteltei gantsaaraa ybaa/ Sariin omni USA ybahaar /biletee 4 sariin omno zahialaad /UB aas MIAT aar Inchond ochood tsaash ybah getel bilet ni budilaantai geed boon ym bolj baij / ongotsnoosoo hotsroh shahaj uilj duulj baij arai hiij suugaad/ USA -d ochison chini achaa maani ireegui baiv. Bas l boon asuudal bolj baij neg yn shiidegdev /unchonoos yrisan toloologch ni barag l 7 honogiin daraa yvuulamaar l hellee. Utsaar asuusaar baij 3 honogiin daraa iresen chini chemodanii maani orooson dugui ni /shine chemodan/ alga bolchihson bailaa. Gol ni uudag emee hiisen baisan ym. 3 honog em maani tasraad hund baidald orson.

Avatar

Цагаан хуаран, машины дугаар солих, одоо МИАТ 2018-03-19 103.26.193.40

Олон улсын стандарт нэрийн дор машиний дугаар сольж өөрийнхөө дугаар хэвлэдэг 17 компаниа дэмжиж байна. Энэ бол цэвэрхэн луйвар. Цагаан хуаран гэж төсөл яаж авлаа. Одоо бас МИАТ гэнээ. ДЭНДҮҮ БАЙНАА !!!

Avatar

Оюунсүх 2018-03-19 124.158.74.2

Сайд гуай та барууныхны бидний толгойг угаасан шинэ либериал үзлээсээ жаахан зай баривал яасан юм бэ? Энэ шинэ либериалистуудын заасан замаар явж хамаг юмаа хувьчлах нэрээр гадна дотнын [Хориотой Үг] луйварчдад өгөөд өнөөдөр юу долоов. Улс орон ард түмэнээрээ гуйлгачин болчихоод байгааг одоо болтол ойлгохгүй явж буй нь яасан харамсалтай вэ!!!! Одоо хувьчлал нэрээр хувааж идэх луйврын үйл ажиллагаа хангалттай биш гэж үү!!!!!!!!

Avatar

Эхлээд хийгээд дараа нь ид л дээ 2018-03-19 202.72.245.204

ХӨӨРХИЙ ГАЙГҮЙ ГАР ЮМ УУ ГЭЖ БОДТОЛ БҮГД Л ИДЭХЭЭ БОДОХООС ХИЙХЭЭ ОГТ БОДОХГҮЙ ЮМ АА

Avatar

Зочин 2018-03-19 202.21.100.210

манайхан хувьчилж бна гээд улам дордуулдаг биз дээ. Бас нэг идэх аргаа энэ нөхөр хайж бна даа. Энэ мэт зальтай нөхдүүдээс ганц ард түмний хөрөнгийг хамгаалья. ТИЙЗНИЙ өндөр үнийг зөвөөр шийдэх гарцыг тэрний оронд хайгаасай.Бодит ажлаа хий.Хувьчилж,хувааж идэх чинь та нарт амархан

Avatar

Зочин 2018-03-19 112.72.11.112

huuchin nisehiig hotiin zahirgaa bolgood batbold tserguudee avaad tiish n nuusen deeree.

Avatar

Зочин 2018-03-19 103.229.122.193

ЮМ Л БОЛ ХУВЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ ХУВААЖ ИДЭХ ХЭРЭГТЭЙ БИ Л УЛДЧИХСЭН БАЙНА ГЭЭ Л УХЧИХ ГЭЭД……… ЧИ ЭХЛЭЭД ИДЭЖ УУГААД ШОРОН ЯВАХ ГЭЖ БАЙГАА ИНЕГ-ЫН ХУЛГАЙГААР ДАРГА БОЛСОН ГАХАЙ ХОЧТОЙ АЧИГЧ МЭРГЭЖИЛТЭЙ БЯМБАСУРЭН ЧИНЬ ТОХОЙ ЗАЛГААД ХЭЭВ НЭГ СУУЖ БАЙНА ТУУНИЙХЭЭ АСУУДЛЫГ ШИЙДЧИХЭЭД УДИРДАХ АЖИЛТНЫ ЗЕВЛЕГЕЕН ХИЙСЭН БОЛ ЯАСИЙН?????????

Avatar

Зочин 2018-03-19 202.131.242.42

битгий [Хориотой Үг] оо,

Avatar

Ganbaa 2018-03-19 103.229.177.50

Huvichlah hergtei. hGehdee 100 huvi

Avatar

Zochin 2018-03-19 66.181.181.251

Said asuudlaa sain sudlaj baij yrih heregtei baina daa. Hii hooson hiirheed l baina? Dorvitoi shiid heregtei. Ediin zasgiin zohitsuulalt hiih butetsee ehnii eeljind bii bolgo. Dur esgesen baidlaa sain olj med

Avatar

Зочин 2018-03-19 202.9.41.75

Энэ нөгөө агуу Жэнкотой газар доогуур төмөр зам ш****г сахалт мөн биздээ. Сансар огторгуйд дэлхий татах хүчнээс гаргаж харагдахгүй агаарын аймар зам ш*** вий дээ

Avatar

Зочин 2018-03-19 202.9.42.154

Дарваан хартай яам ч дээ. Хүний мэдлэг боловсролыг энэ дарваан мэтийн нам дагасан хувалзуудыг зайлуулж байж төсөл хэрэгжин дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж