Индиан Уэлльс тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Аргентины шилдэг теннисчин Хуан Мартин дель Потро түрүүллээ. Тэрээр тэмцээний шигшээд “Швейцар цаг” хочит Р.Федерертэй таарч тоглосон. Хоёр теннисчний 24 дэх удаагийн тулаанд Аргентин теннисчин дель Потро 4-6, 7-6, 6-7 харьцаатай хожиж Р.Федерерийг 6 дахь удаагаа буулгаж авлаа. 2 цаг 40 минутад үргэлжилсэн тоглолтын сүүлийн 2 сет маш их өрсөлдөөнтэй явагдаж хоёр ч удаа тай-брейкээр ялагч тодорсон.
Ийнхүү дель Потро алдарт теннисчин Р.Федерерийн ялалтыг цувралыг зогсоож, энэ он эхэлснээс хойш Р.Федерерийг буулгаж авсан анхны теннисчин болж байна. Р.Федерер 2018 он гарсаар өнөөдрийг хүртэл ганц ч хожигдол амсаагүй бөгөөд хожлын цуврал нь 17 болсон байсан. Тэрээр Р.Федерер 2018 он гараад Австралийн нээлттэй тэмцээн, Роттердам опен тэмцээнүүдэд оролцон түрүүлээд Индиан Уэлльст хүрэлцэн ирсэн юм. Харин Р.Федерерийг буулгаж авсан дель Потро АТР-н Мастерс ангиллын тэмцээний анхны цомоо хүртэж байгаа нь энэ ажээ.
Б.Бямбабаяр