Ази тивээс төрсөн анхны аварга

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Ази тивээс төрсөн анхны аварга

Ази тивээс төрсөн анхны аварга

АНУ-ын Калифорни мужийн Индиан Уэлльст талбайн теннисний нэр хүндтэй тэмцээний нэг болох Парибас Опен тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Японы Н.Осака түрүүлж тус тэмцээний цомыг хүртсэн анхны Ази теннисчин болсон.

Дэлхийн чансааны 44-д эрэмбэлэгдэж байсан 20 настай Н.Осака аваргын төлөө Оросын Д.Касаткинатай 1 цаг 10 минут үргэлжилсэн тоглолт хийж 6-3, 6-2 харьцаатай ялалт байгуулсан байна. Н.Осака цомыг хүртэхийн төлөө өөрөөсөө нас болоод туршлага, ур чадвараар илүү М.Шарапова, А.Радванска, К.Плишкова, С.Халеп нарын шилдгүүдийг буулган авч шигшээд шалгарсан. Уиндиан Уэлльс тэмцээнд хамгийн сүүлд 2008 онд А.Иванович 20 настайдаа цомыг хүртснээс хойш 10 жилийн дараа 20 настай залуу тамирчин тус тэмцээний цомыг хүртэж байна.

Япон теннисчин Н.Осакагийн хүртсэн энэ удаагийн цом нь түүний WTA-н карьер дахь анхны цом болж байна. Мөн өндөр чансаатай, Их Дуулга тэмцээний цомыг хүртэж  байсан шилдэг тамирчдыг ч хожиж үзээд байна.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж