Монгол загвар өмсөгч солонгос кинод тогложээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Монгол загвар өмсөгч солонгос кинод тогложээ

Монгол загвар өмсөгч солонгос кинод тогложээ

Усан спортын шигшээ багийн тамирчин Б.Билгүйтэй тун удахгүй БНСУ-д нээлтээ хийх J&B продакшны бүтээл  “Хар бороо” уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Тэрбээр “Сант” сургуулийг дүүргэн, 2013 онд Бангкокын их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр төгссөн байна.

Б.Билгүйтэй өдгөө загвар өмсөхийн сацуу Тайландад төвтэй АНУ-ын “Medical Departures” компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажилладаг гэнэ.

Тэрбээр усан спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлсэн  бөгөөд 2010 оноос өнөөг хүртэл загвар өмсөгчөөр ажиллаж буй юм. Энэ хугацаанд Тайланд болон Азид моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ.  Тэгвэл удахгүй нээлтээ хийх “Хар бороо” кинонд тэрбээр Чингүүн хэмээх Монгол залуугийн дүрд тогложээ. Киноны үйл явдлаас товчхон дурдахад  Монгол залуус гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа тухай гардаг аж.

Уг киноны нээлт нөгөөдөр буюу /2018.03.21/- нд болох юм.  Кинод тоглосон талаараа  тэрбээр  ‘Миний хувьд анх удаагаа кинонд дүр бүтээсэн. Энэ кино бүхэлдээ намайг сорьсон гайхалтай төсөл байлаа. Сурах юм мэдээж их, амаргүй байсан. Хэдий жүжигчний анхны алхам боловч камертай ажиллаж сурсан маань тус дэм болсон. Цаашдаа тус компанитай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Мөн бусад монгол жүжигчидтэй ч хамтраад явах байх’ гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж