Нийслэлийн хэмжээнд хамгийн чанартай, цогц үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн эмнэлгийн байгууллагыг тодруулж жагсаалтыг гаргав. Судалгаанаас үзэхэд дээрх төвүүдэд тоног төхөөрөмж, чанарын онцын зөрүү ажиглагдаагүй.
Засгийн газрын 2017 оны 24-р тогтоолын 2-т зааснаар бодлогын баримт бичигт эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий зураглал, төлвийг тусган гол зорилго нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, дундаж наслалтыг уртасгахад орших юм. Энэ нь мөн гадаад руу урсах мөнгөний урсгалыг дотооддоо төвлөрүүлэх, эрүүл мэндийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх томоохон ач холбогдолтой.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны дийлэнх
хувийг харьцангуй сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна.
Дэлхий дахинаа жилд 8.2 сая хүн хорт хавдрын болон далд явцтай өвчлөлийн улмаас нас барж байгаа бөгөөд тэдгээрийн 4 сая нь цагаасаа эрт буюу 30-69 насандаа хорвоог орхиж байна. Харин Монгол улсад хорт хавдраар жилд 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй хүн нас барж буй тоо мэдээ байна. Хорт хавдраар өвдөж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандсанаас улбаалан амь нас хохирчээ.
Хавдрын эс хүний бие дотор өсөн төлжихөд нэгдүгээрт, удамшил, хоёрт, хүрээлэн буй орчны нөлөөлөл гэж эрдэмтэд үздэг.
Хүрээлэн буй орчны нөлөөлөл гэдэгт нь амьдралын буруу хэв маяг, архи, тамхи, стресс, В,С гэхчлэн төрөл бүрийн вирусийн халдвар багтаж байгаа юм. Удмын хүчин зүйлийг бид өөрчилж чадахгүй, эрсдэлтэй генийг бид өөрчилж чадахгүй. Харин бид амьдралын хэв маягаа өөрчилж, хорт зуршлаасаа татгалзах боломжтой. Түүнчлэн аливаа хорт хавдар, бусад өвчлөлөөс сэргийлэх үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх явдал юм. Япончууд яагаад урт насалдаг нь өвддөггүйдээ бус эрт илрүүлж, урьдчилан сэргийлж, эмчилж чаддаг болохоор тэр юм.
Хэрэв 20 орчим наснаасаа жил бүр тогтмол урьдчилсан сэргийлэх буюу эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдвал өвчнөө хүндрэхээс өмнө олж тогтоон эмчилгээ хийлгэвэл насжилт уртасч, тэр чинээгээрээ хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тоо нэмэгдэж, улс эх орны өрсөлдөх чадвар өсч, бидний амьдралын чанар сайжрах нь дамжиггүй.
Эрүүл Монгол хүний төлөө хамтдаа
Эх сурвалж: Happy Veritas