“A Cirque du Soleil” буюу “Нарны цирк”-ийн АНУ-ын Флорида дахь циркийн тоглолтын үеэр агаарын гимнастикч өндрөөс унаж амиа алдсан золгүй хэрэг гарчээ.
Агаарын гимнастикч 38 настай Ян Арно өнгөрсөн бямба гаригт агаарын үзүүлбэр үзүүлж байгаад өндрөөс унасан байна. Франц гимнастикчийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч удалгүй амьсгал хураажээ.
“Нарны цирк” энэхүү харамсалтай явдлын дараа гаргасан мэдэгдэлдээ “Энэхүү гэнэтийн, золгүй явдал “Нарны цирк”-ийн гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолоо” гэжээ. Агаарын гимнастикчийн үхэл золгүй тохиолдол байсан эсэхийг шалгахаар мөрдөгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Агаарын гимнастикчид тохиолдсон энэ харамсалтай хэргийн улмаас “Нарны цирк” Флоридад тоглож байсан шоугаа цуцалсан гэнэ.
Ян Арно “Нарны цирк”-т 15 жил ажилласан байжээ. “Нарны цирк”-ийн жүжигчин тоглолтын үеэр амиа алдсан анхны тохиолдол энэ биш гэнэ. 2013 онд Лас Вегас дахь нэгэн тоглолтын үеэр нэгэн жүжигчин мөн л өндрөөс унаж амь насаа алдсан ажээ.
Эх сурвалж: BBC
Tuya 2018-03-19 98.200.114.254
Manai mongol ohiduud baigaagyi ni l az burhan min!
munkhuu 2018-03-19 104.59.120.41
агаарын гимнастикч гэдэг маш эрсдэлтэй үзүүлбэр,гар нь цагаригнаас гулгаж алдсан гэж мэдээнд бичсэн байна лээ, маш харамсалтай
123 2018-03-19 103.10.22.17
за ёстой маньд ямарч падлийгүй мэдээ чинь энэ байнадаа
Зочин 2018-03-19 66.181.166.66
haanahin tsirk yum be
Зочин 2018-03-19 202.9.43.60
Chadaxgui bol bolix xeregtei shd
surgaali 2018-03-19
z**l daa l****a