Солонгосын хойг дахь цөмийн хөтөлбөрийг зогсоох тухай асуудлаар Хойд Солонгос, БНСУ болон АНУ-ын төлөөлөгчид Финляндад уулзалт зохион байгуулахаар тохиролцжээ.
Финляндын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзах уулзалтад АНУ-ын засгийн газрын бус төлөөлөгчид оролцох ажээ. Учир нь Хойд Солонгост АНУ-ын дипломат төлөөлөгч байдаггүйтэй холбоотой гэнэ.
БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэнээр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход чиглэсэн энэхүү хоёр дахь шатны уулзалтад тус улсын чөлөөнд гарсан албан хаагчид болон шинжээчид оролцох ажээ.
Засгийн газрын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцох энэхүү уулзалтад АНУ-ын талаас одоогийн Засаг захиргааны албан тушаалтнуудаас нэг ч оролцохгүй гэнэ.
Цагаан ордон энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дээд хэмжээний уулзалт явуулах саналыг хүлээн авсныг мэдэгдсэн.
АНУ-ын ерөнхийлөгч Азийн хамгийн хаалттай улсын удирдагчтай анх удаа уулзах гэж буй нь энэ юм. Шведийн топ дипломатч өнгөрсөн баасан гаригт АНУ болон Хойд Солонгосын хоорондох түүхэн уулзалтад зуучлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
АНУ Хойд Солонгосоос дипломат харилцаагаа тасалсан цагаас хойш Швед хоёр улсын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Эх сурвалж: CNN