Ерөнхий сайдын баруун аймгуудад ажиллах албан томилолт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын баруун аймгуудад ажиллах албан томилолт эхэллээ

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудад ажиллах албан томилолт Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ.  Тэрээр энэ сарын 19-24-ний  өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллана.  Өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын ажилчид, иргэдтэй уулзалт хийнэ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын алба, Ховд их сургуулийн үйл ажиллагатай тус, тус танилцана.  Маргааш Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижиртэйн Хавцалд усан цахилгаан станц барих бэлтгэл ажлыг шалгах юм.

Баян-Өлгий, Увс аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж, малчдын хотонд зочилж, төрийн захиргааны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны явцтай газар дээр нь танилцаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж