Оргил дэлхийн аваргад оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Оргил дэлхийн аваргад оролцоно

Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан “Sync” хамтлагийнхан ойрноос уран бүтээлийн ажлаа эрчимжүүлжээ. Тэд дуучин Л.Байздагийн үг, ая “Хөөрхөн ширтэх чи” дуундаа клип хийлгэж байгаа нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Сонирхуулахад, хэд хэдэн кинонд туслах болон гол дүр бүтээж байсан тус хамтлагийн гишүүдэд олон ангит кинонд тоглох урилга иржээ. Одоогоор хамтлагийн зарим гишүүд хувийн ажил гээд зав муутай байгаа тул зохиолтойгоо хараахан танилцаж амжаагүй байгаа гэнэ. Хамтлагийн дуучин Б.Мөнх-Оргил дуулахын сацуу таэквондогоор 10 жил хичээллэж байгаа нэгэн. Урлаг, спортыг хослуулдаг тэрбээр ирэх есдүгээр сарын 2-13-нд БНСУ-д болох таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хэдийнэ бэлтгэлээ хангажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж