Цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж сүрдүүлжээ | News.MN

Цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж сүрдүүлжээ

Цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж сүрдүүлжээ

Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр /2018.03.13/ цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн алба хаагч Э нь 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр …ЗАН дугаартай портер маркийн автомашиныг шалган8 Баянхайрхан суманд тус сумын иргэн Б.А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ.

Машиныг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найзад нь хүлээлгэн өгөөд, Б.А гэгчийг цагдаагийн хэсэг дээр авчраад ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Гэтэл тухайн өдрийн 23.00 цагийн орчимд Б.А цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагчийг “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ. Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, гарыг нь гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл өгсөн байна.

Мэдээллийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу, сумыг хураан авч, Б.А гэгчийг уг үйлдэлд холбогдуулан шалгаж байна.

Сэжигтэн Б.А нь “Цагдаагийн алба хаагч намайг согтуурсан үедээ жолоо барьсан гэж саатуулсан” гэх шалтгаанаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг үйлдлийг хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

 Э.Ариун

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-19 203.91.115.37

Tsagda nar uursdud tokhioldson yuma gyals. Khervee khuvi khund bsan bol yaakhav gedeg l bna?

Avatar

Монгол бол АНУ-аас илүү ардчилсан орон байх аа??? 2018-03-19 66.181.185.80

Монгол бол АНУ-аас илүү ардчилсан орон байх аа??? Хэрэв АНУ-д цагдаагийн эсрэг б** гаргавал шууд л буудуулна.Өнгөрсөн жил Францад гудамжинд араб эр аллах мухамед гэж хашигираад өчиггүй буудуулж байсан тухай мэдээлэл гарч байсан.

Avatar

зочин 2018-03-19 66.181.179.251

Хэсгийн төлөөлөгч нарын цалин мөнгө хир байдаг юм болдоо зайлуул улаан гараараа л үзэж тардаг хүмүүс шиг санагддаг ар гэр ахуй хангамжинд нь анхаарч үзээрэй холбогдох албан тушаалтангууд минь.

Avatar

зочин 2018-03-19 203.91.119.102

Согтуугаар жолоо барьж байсан нь үнэн бол яагаад саатуулаагүй, эрүүлжүүлээгүйн бэ. Цагдаа ажлаа хийсэн бол илүү ноцтой хэрэгт холбогдооч билүү

Avatar

njuty 2018-03-19 64.119.18.250

суманд эрүүлжүүлэх битгий хэл цагдаагийн байр ч бараг байхгүй

Avatar

Иргэн 2018-03-19 103.229.121.97

Өөр оронд байсан бол шууд буудуулах байсан байх даа

Avatar

ЗОЧИН 2018-03-19 103.57.95.140

Э . АРИУНА – ИЙМХЭН МЭДЭЭЛЛИЙНХЭЭ ХЭЛ НАЙРУУЛГЫГ ЗӨВ БИЧИЖ СУРААЧ … – СЭЖИГТНИЙ МЭДҮҮЛЭГ , МӨРДӨН БАЙЦААЛТЫН ТОГТООЛТ – ЮУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХОЛИОН БАНТАН ЭРЭЭЧИХ ЮМ . . . ТА НАР ЭХЛЭЭД УНШИГЧИДАА ХҮНДЭЛЖ СУР , ДАРАА НЬ БИЧ . . .

Avatar

zochin 2018-03-19 203.91.119.102

үнэн

Avatar

Зочин 2018-03-19 202.9.43.34

Муу нохойг хатуу шийтгэ. Зүгээр толгойг илээд өнгөрөөвөл даварна.

Avatar

Зочин 2018-03-19 66.181.168.8

Тэнэг муу хоёр гар вэ. Цагдаа мундаг

Avatar

Зочин 2018-03-19 182.160.1.113

Ийм хүнд шагнал юм уу цол олгох хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-19 99.203.15.56

За тиймээ газар дээр нь духанд нь сум зоох хэрэгтэй байсан юм.Мөрөөрөө ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдааг буудаад алчихсан бол яах байсан юм бол? Ямар ч үед цагдаа үүргээ гүйцэтгээд ар гэртээ эрүүл саруул бүрэн бүтэн харих ёстой,цагдааг алахаар заналхийлсэн хэнийг ч өршөөх ёсгүй.Бидний жишээ авах дуртай АНУ-д бол цагдаагийн өөдөөс б** гаргаж далдайвал шууд газар дээрээ л нам буудуулна шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-19 180.149.93.14

Mal mini dee buug ayulgui bolgoson tsagdaagiin ahlagchiig yarij baihad yu balaraid bgam be??? Ter uur gazraa ochij tulburtei setgegdlee bich! odoo buur zugeer gazar orj heruul hiihgui bol noir ni hurhee baij ene hed chini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж