“Voice”-ийг хэн орхих бол ? | News.MN

“Voice”-ийг хэн орхих бол ?

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

“Voice”-ийг хэн орхих бол ?

“Voice”-ийг хэн орхих бол ?

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл долоо хоног бүрийн ням гаригт гардаг тус нэвтрүүлэг найман долоо хоногийн турш үргэлжилсний эцэст “blind audition” өнгөрсөн долоо хоногийн ням гаригт  /2018.03.11/ өндөрлөсөн билээ.

Нэвтрүүлэгт 108 оролцогч оролцсоноос 66 оролцогч шоуны хоёрдугаар шат буюу хагас тулаанд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Хагас тулааны шатанд шүүгчдийн багт байгаа оролцогчид хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж, шүүгчдийн сонголтоор нэг оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болох юм. Тэднээс шүүгч тус бүрийн 16 буюу нийт 64 оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх ёстой. Гэвч шүүгч С.Ононбат, Д.Уламбаяр нар өөрсдийн давуу эрхээ ашиглан тус бүр нэг оролцогчийг  багтаа  нэмж авснаар “blind audition” нийт  66 оролцогч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Хагас тулааны шатанд шүүгч бүр өөрсдийн багын 16 оролцогчийг хоёр хоёроор  нь оноолт тааруулж тэдэнд хамгийн сайн зохицох дуунуудыг сонгож өгснөөр тулаан эхлэх болно.Шүүгчдийн сонголтоор  зөвхөн нэг оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Д.Болд, Д.Отгонбаяр шүүгчийн багт тус бүрдээ 16 оролцогч байгаа. Тэдгээр оролцогчид хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж, шүүгчийн сонголтоор нэг оролцогч шоуг цааш үргэлжлүүлнэ.  Харин С.Ононбат, Д.Уламбаяр шүүгч нар шүүгчдийн давуу эрхээ ашиглан нэг оролцогч нэмж авсан бөгөөд тэдний багт тус бүрд 17 оролцогч байгаа юм. Дараагийн шатанд найман оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх аж. Ингээд  баг тус бүрийн  онцлох оролцогчдыг эргэн санацгаая.

Д.Болд шүүгчийн баг

Хамгийн хөгжилтэй, хамгийн овжин гэгдэх шүүгч Л.Болдын багт арван эмэгтэй, зургаан  эрэгтэй оролцогч багтсан бөгөөд тэдний дунд нэлээн туршлагатай, мэргэжлийн гэх тодотголтой хүмүүс олон байлаа.

Тэдний нэг бол дуучин Л.Насанбуян юм.Түүний хувьд Английн алдарт дуучин Том Оделлын “Another love” дууг дуулж, шүүгчдийг гайхашруулсан юм. Дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэж хартлаа түүнийг дуулж байгааг мэдээгүй юм. Улсын филармонийн дуучин тэрбээр Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа “Оддын эрэлд 2” уралдаанд амжилттай оролцон, түрүүлж байсан юм.

Түүнчлэн “Anemone” хамтлагийн дуучин   Жанна буюу Я.Баяржаргал сэтгэл татам уянгалаг хоолойгоор үзэгч болон шүүгчдийг гайхшируулсан билээ. Тэрбээр Чойжоогийн “Хүрч чадахгүй” дууг дуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. “Anemone” хамтлаг тарснаас хойш дөрвөн жил шахуу тайзан дээр гараагүй ч тэрбээр “Би дуугаа орхиж чадахгүй юм билээ. Би өдөр бүр дуулдаг байсан” гэж байлаа.

‘Voice’ шоунд  урлагийн гэр бүлийн авьяаслаг оролцогчид их байлаа.Тэдний нэг бол Монгол улсын ардын жүжигчин төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал юм.Тэрбээр “Location’ гэх дууг амилуулсан бөгөөд доод өнгийг гайхалтай гаргаж, шүүгчдийн зүгээс магтаалаар “булуулсан” гэхэд хилсдэхгүй юм. Түүний  дуулах арга барил этгээд донж маяг өөртөө итгэлтэй байдлаараа шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Ж.Ариунжаргал нь “Universe Best Song” шоуны авьяаслаг нэгэн оролцогч бөгөөд Монгол Уйтни Хьюстен гэх нэрийг хүртэл авч байсан билээ.

С.Ононбат шүүгчийн баг

С.Ононбат шүүгч давуу эрхээ эдлэн багтаа 17 оролцогч авсан.Ингэснээр тэрбээр дараагийн шатанд хоёр биш гурван оролцогчийг тайзнаа халз тулалдуулах хүндхэн сонголтыг хийх юм.

Түүний багийн онцлох оролцогчдын нэг бол Б.Хулан юм.  Тэрбээр тэнгэрт байгаа ээждээ зориулан МУГЖ Сарантуяа, Чойжоо нарын дуулсан ‘Хаврын ганц улиас’ дууг дуулсан нь үзэгчид болон шүүгчдийг уяраалаа. Түүний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн программ хангамжийн ангийн хоёрдугаар курст суралцдаг.

Дараагийн онцлох оролцогчдын нэг  бол математикийн багш Б.Идэржавхлан  яахын аргагүй мөн байв. Хэдийнээ олны танил болсон ахтайгаа усны дусал шиг адилхан Б.Идэржавхлан “Буруу эргэлт” киноны дууг тун чадварлаг дуулж, бүх шүүгчээс өндөр үнэлгээ авсан. Тэрбээр тэнгэрт байгаа  найздаа зориулж  чин сэтгэлээсээ дуулсан нь шүүгчдийг төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан юм.  

Энэхүү шоунд Монголын  урлагийн сор болсон олон  хүмүүсийн үр хүүхдүүд  оролцож тэдний үр удам урлагийн замнал бүдгэрээгүйн нотолгоо болсон билээ. Тэдний нэг бол Монгол улсын ардын жүжигчин Л. Жамсранжав агсны хүү Ж. Батдөл юм. Түүний хувьд “Universe best songs-2011” тэмцээний шилдэг 25 оролцогчдын нэгээр тодорч байв. Тэрбээр бүжиглэж, дуулахаас гадна хөгжмийн найруулга хийх хоббитой гэнэ. Мөн түүнийг Солонгос хамтлаг дуучдын дууг Монголоор хуулбарлан хүргэж аль хэдийнээ залуусын танил болсон билээ. Түүнийг “Унтаахай поончиг” нэрээр нь залуус ихээхэн таньдаг юм.

Шүүгч С.Ононбатын  багийн олонхыг эрчүүд эзэлж байгаа  бөгөөд өөрсдийн хэв маяг , өнгө төрхтэй тэдгээр оролцогчдын нэг бол хайр татам  оролцогч Б.Өсөхбаяр юм. Тэрбээр  “Angel” хэмээх дууг дуулсан нь шүүгчдийн болон үзэгчдийн шар үсийг босгосон гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн ангийн хоёрдугаар курст суралцдаг юм. Б.Өсөхбаяр хэлэхдээ “Аав минь аймгийн заан цолтой бөх, 20 настайдаа шуугиулж байсан гэсэн. Би одоо 20 настай, аавынхаа үргэлжлэл нь болно. Би өөрийгөө Ш.Батсайхан, Э.Гантуяа нараас ургасан ургамал гэж боддог. Тийм учраас өөрийгөө илүү их усалж ургуулаад бүр дээш ургана” гэж хэлсэн нь олон хүний хайрыг татаж байлаа. Чадварлаг дуулалт, ухаалаг яриагаараа шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан авьяаслаг оролцогч Б.Өсөхбаяр энэ багийн хатуухан самар байж ч магадгүй шүү.

Д.Уламбаяр шүүгчийн баг

Хүсэл тэмүүлэл дүүрэн, эрч хүч гэж нэрлэж болохоор баг бол  мэдээж  шүүгч Д.Уламбаяр буюу Укагийн баг юм.Тэрбээр шүүгчийн давуу эрхээ ашиглан багтаа 17  оролцогч  авсан билээ.

Түүний багийн  онцлох оролцогчдын нэг бол Ц.Энгүүн юм. Түүний мэдрэмж, авьяас чадвар давтагдашгүй гэж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэрбээр багаасаа дуулах авьяастай, хөгжмийн онцгой мэдрэмжтэй болох нь тодорсон ч өнөөг хүртэл дууны төрлөөр ямар нэг уралдаан тэмцээнд оролцож олны өмнө ил гарч байгаагүй нуугдаж байсан “эрдэнэ” ийнхүү “The Voice of Mongolia” шоуны тайзнаа гарч ирсэн юм.

Мөн "Камертон-2" шоунд амжилттай оролцож, тус шоунаас төрсөн “Бид 4’” хамтлагийн гишүүн Б.Оргил ч мөн адил Ука шүүгчийн багийн онцлох оролцогчдын нэг юм. Соло уран бүтээл хийж, өөрийгөө өөр өнцгөөс харуулахаар шийдсэн түүний сонголт буруудаагүй гэгддэг. Түүний бие дааж гаргасан “JeTaime”, “Loving you” болон реппер NMN-тэй хамтран гаргасан “Энэ удаа” зэрэг дуунууд нь залуусын сонсох дуртай уран бүтээлийн нэг болсон.Уран бүтээлийн хувьд нам гүмхэн байсан дуучин залуу "Voice"-ын тайзыг чимэх гээд завгүй явсан бололтой.

Түүний багийн содон оролцогчдын нэг бол цэнхэр дэлгэцээр бидний сэтгэлд ойр байдаг Ш.Ёолк гуайн хүү графикч залуу Ё.Билэгт юм. Түүний тухай товчхон өгүүлэхэд тэр “Хас банк”-ны дизайнераар зургаан жил ажиллаж байгаа айл гэрийн ноён руу, аав хүн юм. Хэдий дизайнер мэргэжил эзэмшсэн ч дуулах хүслээ орхиогүй хадгалсаар ирсэн нь шоуны тайзнаа гарах шалтгаан болжээ. Тэр багын л дуулах дуртай хүүхэд байж, урлагт ойр өссөн нь түүний аавтай холбоотой байж болох юм. Ийнхүү Ука шүүгчийн тэсрэх бөмбөг мэт 17 оролцогчдын  халз тулааныг л хүлээх үлдлээ.

Д.Отгонбаяр шүүгчийн баг

Одоо Д.Отгонбаяр  шүүгчийн  16 оролцогчдоос онцлох цөөн оролцогчдыг эргэн сануулъя. Тэрбээр өөрийн багтаа “шонхрууд” хэмээх нэр хүртэл өгөөд амжсан юм.

Түүний багаас онцлох оролцогч бол Г.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр UBS телевизийн уран бүтээлчдийн зохион байгуулсан “My Voice’ /2015/, “Universe Best Songs’ /2016/ гэх мэт уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан бол энэ удаа “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг зорин иржээ. Харин одоо тэр жүжигчин мэргэжил эзэмшихээр Сити их сургуульд суралцаж байгаа юм.

Шоуны долоо дахь дугаарт оролцсон сонирхолтой оролцогчдын нэг бол “Солонго” хамтлагийн дуучин М.Оюунсүрэн байлаа. Америкийн дуучин, хөгжимчин, соул хөгжмийн загалмайлсан эцэг гэгддэг Жеймс Брауны “I got you” дууг тайзыг доргитол дуулсан юм. Түүний өөртөө итгэлтэй, хүчирхэг дуу хоолой энэ удаад дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг нь эргүүлж чадсан юм. Түүний хувьд 2010 онд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн ч өөрийнхөө сонирхлын дагуу долоон охидын бүрэлдэхүүнтэй амьд хөгжмийн “Солонго” хамтлагт дуулж байсан юм.

Шоунд цөөнгүй мэргэжлийн дуучид хүчээ сорьж байгаагийн нэг нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин А.Болормаа юм. Түүний цуцашгүй хүчирхэг хоолой үзэж буй хүн бүрт гайхширал төрүүлж байсан нь лавтай. Магадгүй уран бүтээлч хүн өөрийн гэсэн онцлог чанар, этгээд, өвөрмөц байдлаар хүнд илүү хоногшдог бол тэр үнэхээр тийм байж чадсан.

И.Мөнх-Эрдэнэ  ‘Voice’ шоуны шүүгчдийг баргил хоолойгоороо гайхшируулсныг та бүхэн санаж байгаа байх. Тэрбээр  багаасаа адуу мал дээр өссөн тэрээр дэлхийд алдартай дуучин болох цорын ганц мөрөөдөлтэй гэнэ. Байгалиас заяасан авьяас чадвараа хөгжүүлэхийн тулд малч ахуйгаа орхисон тэрээр гайхмаар өтгөн, баргил хоолойтой. Даруухан, хүмүүжилтэй хүүхдүүдийн төлөөлөл болсон оролцогч билээ. Тэр Эрдэнэт хотод төрж өссөн бөгөөд Эрдэнэт хотын “Эрдэм” ахлах сургуулийг 2016 онд төгссөн. Одоо СУИС-ийн дуурийн дуулаачийн хоёрдугаар дамжаанд сурдаг.

Бид 66 оролцогчдыг дараагийн шатанд ямар үзүүлбэр үзүүлэхийг хүлээх л үлдлээ.

Э.Бурам 

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nobsnyyd aa!!!Yka ryy yagaad dairaad bnaaa 2018-03-19 148.60.92.227

Uka-g hamgaalah kamand baigaa syy!!muusain orkuud aa!!!amaan tataa!!!!

Avatar

yka chi syy!!! 2018-03-19 148.60.92.227

Yka bol ganz daichin ganzaardahgyi gedeg sig agyy emegtei saihan ch medremtei hyneen sain songoson bna!bayar hyrgye!yka g songoson sain hereg!harin setgegdel bicheech nar bol tenegyyd olon bna!medremjgyi hymyys degee!

Avatar

anu,New York oos 2018-03-19 172.56.37.30

Sod duuchin baihgui b.a

Avatar

Зочин 2018-03-19 202.179.26.114

Ука-г сонгосон залууст баяр хүргэе. Та нар тэнэг биш харин сэтгэгдэл бичсэн хүмүүсээс ихэнх нь тэнэгдүү юм байна.

Avatar

Зочин 2018-03-19 66.181.179.183

Заяа шууд үлдэнэ. Тэрний хоолойг гүйцэх эм байтугай эр ч байхгүй. Охинтэнгэр маш хөөрхөн дуугардаг. Занданшагай үлдэнэ. Дарханы таксчин залуу уг нь их битүү морь юмсан.

Avatar

Зочин 2018-03-19 66.181.188.223

Харин ч ука үнэхээр мэдрэмжтэй юм

Avatar

Zochin 2018-03-19 103.229.123.239

Ukag songoson huuhduud teneg um daa

Avatar

Uzegch 2018-03-19 103.229.123.239

Dahij ukag harmaargui bnaa

Avatar

Zochin 2018-03-19 103.229.123.239

Uka Ulziisaihan deer uneheer huviinhaa ambitsiig ulaan tsaim gargasan. Ih muuhai um bolloo doo.

Avatar

Zochin 2018-03-19 103.26.195.236

Ukag songoson zaluus buruu songolt hiiseen. Ukagn bag hojigdson.

Avatar

Зочин 2018-03-19 182.160.37.227

b.hulan ih nariin medremjtei duulsan shyy.

Avatar

Зочин 2018-03-19 182.160.37.227

tasarhai gaihamshigtai duuldag hychtei orsoldogchid ali ali bagt ni baina haluuhan tulaan bolohnee. youtube-d yzsen yzegchiinhee toogoor hol yavsan heden oroltsogchid bii. tednees neg ni tyryyleh estoidoo. amjilt hysie.

Avatar

Зочин 2018-03-19 202.9.43.100

Ука юу заанаа

Avatar

Зочин 2018-03-19 103.229.120.188

Заахдаа гол нь биш ерселдеж ялах vзэгчдийг баясгах нь гол орк минь

Avatar

UKA 2018-03-19 66.181.188.135

Uka энэ багт нь орсон хүүхдүүдийг бүр баллах байх хайран хүүхдүүд. Өөрөө ер нь нот энэ тэрээ мэддэг юм болов уу даа. Бараг л өөрөөс нь илүү дуулдаг чадвар авъяастай хүүхдүүд байна лээ тэдэнд юугаа зааж хуйхаа маажна аа?????

Avatar

Zochin 2018-03-19 122.201.22.45

Yugaa heldiin. Amaaraa heleed alaaa maajihgui yu

Avatar

Зочин 2018-03-19 202.179.16.41

Хит дуунууд гаргаад, Voice-д шүүгчээр ороод явж л байна. Энэ мундаг дуулдаг оролцогчид өөрсдөө Ука-г сонгосон болхоор мэдээж сүрхий л байж таарна.

Avatar

зочин 2018-03-19 66.181.179.251

Бүгд л авьяастай залуучууд та бүхэнд амжилт хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж