Урьдчилсан дүнгээр Путин ялалт байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Урьдчилсан дүнгээр Путин ялалт байгуулжээ

Урьдчилсан дүнгээр Путин ялалт байгуулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2018.03.18/ 20.00 цагт дууслаа. Сонгуулийн урьдчилсан мэдээллээр, ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч, бие даан нэр дэвшигч Владимир Путин 76.58 хувийн санал авснаараа тэргүүлж байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна. Сонгуулийн ирц 59.93 хувьтай байжээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай зэрэгцээд олон нийтийн санал бодлын судалгааны төвийнхөн өөрсдийн судалгаагаа дэлгэлээ. Тодруулбал, 

Олон нийтийн санал бодлын сангийн мэдээллээр, өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин нийт сонгогчдын 76.3 хувийг, хоёрт КПРФ намаас нэр дэвшигч Павел Грудинин 11.9 хувийн санал, гуравт зургаан хувийн саналыг Владимир Жириновский  авна гэв. Харин телевизийн од Ксения Собчак нийт сонгогчдын хоёр хувийн саналыг авна гэжээ. Харин Олон нийтийн санал бодлыг судлах бүх Оросын төвийн мэдээллээр, Путин 73.9 хувийн санал, хоёрт Грудинин 11.2 хувийн санал, гуравт Жириновский 6.7 хувь, харин Ксения Собчак 2.5 хувийн санал авна гэж таамаглаж байсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд Крым болон Севастополийн иргэд анх удаа саналаа өгч байгаа. Урьдчилсан дүнгээр, Крымд Путин 91.7 хувийн санал, Севастопольд 91.2 хувийн саналыг тус тус авчээ. 

Одоогийн байдлаар нийт саналыг хуудсыг 80 гаруй хувийг нь тоолжээ. Владимир Путин урьдчилсан мэдээллийн дүн гармагц олон нийт,  сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнийг 2030 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэж нэгэн сэтгүүлч асуужээ. Хариуд нь, Путин  "Энэ тухай ярихад маш инээдтэй санагдаж байна. 100 нас хүртлээ би энэ албан тушаал суухгүй нь тодорхой" гэжээ. Владимир Путин нь 2030 оны хавар 77 нас зооглох ажээ. 

Энэ удаагийн сонгуульд ОХУ 13 мянган ширхэг сонгуулийн ‘хар’ машин ашигласан. Нийт 109 сая иргэн сонгуульд саналаа өгнө гэж бүртгүүлсэн байна

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж