Асашёорюү аваргын дүү С.Бямбадорж гурван даваатай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Асашёорюү аваргын дүү С.Бямбадорж гурван даваатай боллоо

Асашёорюү аваргын дүү С.Бямбадорж гурван даваатай боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 40 бөх барилдаж байгаа бөгөөд аварга Какүрюү М.Ананд, Кайсэй нар найман даваатай тэргүүлж байгаа. Тэгвэл энэ башёд анхаарал татаж байгаа бөх бол Хоошёорюү Сугаррагчаагийн Бямбадорж юм. Сүмогийн доод зиндаа буюу жонокүчид барилдаж буй тэрбээр өчигдөр Кенхог окиридаши мэхээр давж, гурав дахь даваагаа авлаа.

Хоошёорюү С.Бямбадорж гурван даваа, нэг унаатай болсон бөгөөд түүнтэй адил даваатай олон бөх байна. Харин энэ зиндаанд Ная ганцаараа дөрвөн даваатай тэргүүлж эхэллээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Хоошёорюү С.Бямбадоржийг давсан юм.

Ная Японы их аварга Тайхо Коокигийн зээ гэдгээрээ японд алдартай бөгөөд жонокүчид түрүүлэх магадлалтай бөх юм. Тэгвэл Хоошёорюү С.Бямбадорж их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ах Сугаррагчаагийн хүү бөгөөд тэднийг японы хэвлэлүүд эртнээс онцолсон.

Хэдийнэ сүмогийн ертөнцөд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг залгамжлах бөх хэмээн олон танигдаад байгаа Хоошёорюү С.Бямбадорж одоогоор гурван даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна. Тэрбээр өнөөдөр барилдаангүй. Харин дөрвөн даваатай тэргүүлж байгаа Ная Осүмифүжитэй барилдахаар оноолт таарчээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж