ОХУ-ын Төв банк нэг алтан, найман мөнгөн зоос гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Төв банк нэг алтан, найман мөнгөн зоос гаргалаа

ОХУ-ын Төв банк нэг алтан, найман мөнгөн зоос гаргалаа

Оросын Төв банк гуравдугаар сарын 15-нд есөн шинэ зоос гүйлгээнд гаргасны нэг нь алтан, найм нь мөнгөн зоос юм.

Гурав ба 25 рублийн хоёр мөнгөн, 50 рублийн алтан зоос нь “Оросын Цагдаагийн байгууллагын 300 жил” гэсэн коллекц болон гарч байгаа юм. Гурван рублийн зоосыг 3000 ширхэг, 25 болон 50 рублийн зоосыг тус бүр 1000 ширхэг хэвлэжээ.

Мөн нэг рублийн мөнгөн зоосыг Цэргийн комиссариатын 100 жилийн ойд зориулан 3000 ширхэг гаргажээ. Үлдсэн дөрвөн мөнгөн зоос нь бүгд гурван рублийнх бөгөөд эдгээрийг шинжлэх ухааны байгууллагын 75 жилийн ойд зориулан 3000 ширхэг, Кемеров хотын 100 жилийн ойд зориулан 2000 ширхэг, Воронеж хотын Их сургуулийн нэрэмжит зоосыг 2000 ширхэг, “Оросын архитектурын дурсгалууд” цувралын нэг болгон Саратов хотын Троицкийн сүм, Симферополть хотын Свято-Троицкийн сүмийн дүрстэй зоосыг 3000 хувь тус тус хэвлэн гүйлгээнд орууллаа.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж