ШХАБ-ын дараагийн уулзалт Челябинскад болно | News.MN

ШХАБ-ын дараагийн уулзалт Челябинскад болно

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын дараагийн уулзалт Челябинскад болно

ШХАБ-ын дараагийн уулзалт Челябинскад болно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний ээлжит уулзалтыг Челябинск хотод хийхээр болсон нь хотын хувьд түүхэн боломж болж, ирээдүйн хөгжилд шинэ түлхэц өгнө хэмээн Челябинскийн хязгаарын Амбан захирагч Борис Дубровский мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Пүрэв гаригт /2018.03.15/ ШХАБ-ын ирэх 2019 оны дээд хэмжээний уулзалт Челябинск хотод болно, холбогдох зарлигийн гаргасан хэмээн мэдэгдсэн билээ.

“ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг өөрийн хотдоо хүлээн авч зохион байгуулахаар хэдэн жилийн турш бэлдсэн. Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэр нь бидний олон жилийн хөдөлмөрийг үнэлсэн хэрэг төдийгүй маш их итгэл, хариуцлагыг бидэнд өгсөн хэрэг. Зөвхөн Челябинск төдийгүй бүс нутгийн энэ арга хэмжээ нь хөгжлийн шинэ түлхэц болно” гэж Амбан захирагч хэлжээ.

ШХАБ нь  2001 онд Хятад, ОХУ, Казахстан, Тажикстан, Киргиз, Узбекистан гэсэн таван улсын бүхэлдэхүүнтэй анх байгуулагдаж байсан. Өнгөрсөн 2017 онд Казахстаны Астанад болсон ээлжит уулзалтаараа Энэтхэг, Пакистаны гишүүнээр элсүүлэх шийдвэрийг гаргасан юм. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт гишүүн орнууддаа ээлжлэн зохиогддог. Энэ 2018 оны уулзалт Хятадад болно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

eee 2018-03-18 213.49.22.62

chi balaigii ni yaj medej baigaa muu ork ve yum guih bolohooroo dagaad guideg biz dee cham shig tarhia ugaalgasan teneg orkuud… bodit unen gedgiig oilgoh tsag irchiheed bna

Avatar

Зочин 2018-03-18 202.72.245.204

Манайх энэ балай байгууоагаас л хол байгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж