Какүрюү М.Ананд, Кайсей нар 50 хувийн амжилтаа үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд, Кайсей нар 50 хувийн амжилтаа үзүүлэв

Какүрюү М.Ананд, Кайсей нар 50 хувийн амжилтаа үзүүлэв

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн Осака хотод болж байна. Өчигдөр найм дахь өдрийн барилдаан болж, ёкозүна Какүрюү М.Ананд, маэгаширагийн 6-с барилдаж буй Кайсей нар өрсөлдөгч бөхөө давж тавин хувийн амжилтаа үзүүлэв.

Хаврын башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжсөн. Тиймээс түрүүлэх магадлал өндөр бөх бол ёкозүна Какүрюү М.Ананд юм. Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж байжээ. Энэ бол түүний гурав дахь түрүү байсан. Какүрюү өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэх боломж байсан ч тэмцээний сүүлийн өдрүүдэд баруун хөлийн шагайгаа гэмтээсэн. Улмаар башёгийн сүүлийн өдрүүдэд тааруу барилдаж, дараалан дөрвөн өдрийн барилдаанд ялагдан Гүржийн Точиношин түрүүлэх боломжтой болсон юм.  Какүрюү башёг өнгөрөөгөөд хоёрдугаар сарын 1-нд мэс засалд орсон.

Энэ сарын тэмцээнд түрүүлэх магадлал өндөр байгаа Какүрюү М.Ананд, Кайсейгийн хамт башёг тэргүүлсэн хэвээр байна.

Тэдний араас Дайамами долоон даваа, нэг унаатай удаалж байна. Тэгвэл энэ башёд түрүүлэх бөхчүүдийн тоонд бичигдэж байгаа озэки Гоэйдо, Такаясү, сэкивакэ Гүржийн бөх Точиношин нар зургаан даваатай болсноор тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.

Манай бөхчүүдээс комүсүби Ичиножёо А.Ичинноров Араваши Э.Дөлгөөнөөр зургаа дахь даваагаа авч тавин хувийн амжилтаа үзүүлэхэд хоёр даваа үлдлээ. Тэгвэл маэгширагийн хоёроос барилдаж буй Араваши нэг ч даваа авч чадаагүй бөгөөд сүүлийн өдрүүдийн барилдаанд унах эрхгүй боллоо.

Тамаваши Б.Мөнх-Оргил дөрвөн даваатай болсон бол Чиёошома Г.Мөнхсайхан гурван даваатай башёг үргэлжлүүлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж