Үнэ төлбөргүй Шинэ дээд Үндсэн хууль | News.MN

Үнэ төлбөргүй Шинэ дээд Үндсэн хууль

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Үнэ төлбөргүй Шинэ дээд Үндсэн хууль

Эрх баригчдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Парламентын түвшинд болоод эрдэмтэн судлаачдын гэсэн хоёр ажлын хэсэг санал боловсруулан одоо эдгээр санал нэгтгэгдэн парламентын хэлэлцүүлэгт орох шатандаа байна. Ирэх сард эхлэх УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал ороод байгаа. Харин парламентад нэг суудалтай ч намыг нь төлөөлж байгаа ганц гишүүнтэйгээ түнжин хагараад байгаа МАХН Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа зарласан. Энэхүү Шинэ дээд үндсэн хуулийн төслийг дэмжин ажиллах тунхаг бичигт Иргэний зориг ногоон нам, Монгол үндэсний ардчилсан нам, Монголын ногоон нам өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа.

Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 20 гаруй намаас харьцангуй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг эдгээр нам ийнхүү 2020 оны сонгуулийн марафоноо эхлүүллээ. Эрх баригч МАН болон сөрөг хүчин Ардчилсан намын нэг нэгнээ үгүйсгэн эцэс төгсгөлгүй хэрэлдэж суух зуур Монгол улсын Ерөнхийлөгчөөр 2005-2009 оны хооронд ажиллаж байсан Н.Энхбаярын толгойлсон МАХН-ын рейтинг огцом дээшлэхгүй ч тасралтгүй өсөж яваа. Шинэ дээд Үндсэн хуулийг дэмжиж буй эдгээр дөрвөн намын тэмцэх бай нь тодорхой. Энэ МАН-АН. Монголын төрийг ээлжлэн барьж буй МАН болон Ардчилсан намын толгой улстөрчид мөнгө, санхүүгийн хувьд нэг халаастай болж эрх ашиг нь нэгдсэнийг МАНАН-гийн дарангуйлал хэмээн нэрийдэх болсон.

Улс төрийн түүхийг нь харвал бие даасан тоглолт хийж, хүчирхэгжихээс илүүтэй сонгууль дөхөнгүүт аль нэг улс төрийн намыг дэмжиж хавсарга байдлаар явж ирсэн Иргэний зориг-ногоон нам, Монгол үндэсний ардчилсан нам, Монголын Ногоон нам ийнхүү ирэх сонгуульд МАХН-ын хашаанд хаяагаа хатгах нь тодорхой боллоо.

МАХН-ын Шинэ дээд Үндсэн хууль гэж юу вэ? Намын дарга Н.Энхбаярын хэлснээр энэхүү шинэ Үндсэн хуулийн төслийн гол өөрчлөлт нь “Монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус байлгах” явдал юм. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос нэхэх болсон зах зээлийн энэ нийгэмд социализмын үеийг санагдуулсан “үнэ төлбөргүй” гэдэг үг олон сонгогчдод таалагдах нь лавтай. Үнэ төлбөргүй гэж байгаа ч үнэ төлбөргүй үйлчилгээг санхүүжүүлэх эх үүсвэр байж л энэ бүх зүйл хэрэгжих нь ойлгомжтой. Үлгэрийн шидтэн ирээд шидэт дохиураар энэ бүхнийг шийдэх боломжгүй нь ойлгомжтой. Тэгвэл үнэ төлбөргүй зүйлсийн үнэ хаанаас гарах юм бол. МАХН-ынхны үзэж байгаагаар байгалийн баялгийг ард түмэнд өгч байж л энэ бүх зүйл бүтэх юм. Өөрөөр хэлбэл, нийгэмчилнэ гэсэн үг. “Байгалийн баялаг ард түмний гарт очвол үнэгүй орон сууц, боловсролыг авч болно. Хамгийн бүдүүлгээр хэлэхэд Тавантолгойн орд таван тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нүүрсний үнийг хамгийн багаар буюу 20 ам.доллар гэж бодоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө Тавантолгойд байна. Тэгвэл Монголын бүх айлыг буюу 450 мянган өрхийг нэг мкв нь 1000 ам.доллар бүхий 50 мкв орон сууцтай болгоход 24 тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм боломж бололцоо байна. Гэтэл МАН, АН-ынхан хамтарч ажиллаж байгаад өнөөдөр 24 тэрбум ам.долларын өр тавьчихаад байна. 450 мянган айл өрхийг орон сууцтай болгох хөрөнгөөр юу ч хийгээгүй байна. 200 мянган оюутны төлбөрийг төлөхөд жилд 200 сая ам.доллар болно. “Оюутолгой”, “Эрдэнэт”-д үүнээс ч илүү нөөц бий. Тиймээс Үндсэн хуульд суулгавал энэ бүхэн хэрэгжих бүрэн боломжтой гэсэн үг” хэмээн намын дарга Н.Энхбаяр тайлбарлажээ.

1992 оны “ардчилсан” тодотголтой Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил шуударч одоо парламентын даваа үлдээд байгааг дээр хэлсэн. Парламентаас гадуурх намуудын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах аливаа оролдлого, санаачилга хаданд хашгирах цуурай мэт замхран одох нь ойлгомжтой. Тэгэхээр Шинэ дээд Үндсэн хууль бол сонгуулийн сурталчилгаа. 2020 он хүртэл энэ дөрвөн нам ийм л зүйлс ярих нь. Харамсалтай нь миний монголчууд үнэгүй юманд нугасгүй нь үнэн дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-18 66.181.191.245

өөр сонголт алга. МАНАН бол бүтэхгүй гарууд гэдэг нь тодорхой болчлоо

Avatar

Зочин 2018-03-18 202.179.26.16

Эрүүл мэндийн даатгалаа төлөөд үнэгүй л үзүүлж байгаа биз дээ. Ерөнхий боловсрол бас үнэгүй. Хүмүүсийн цалин харин бага байх. Цалин бол угаасаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээс хамаарна. НХДНБ бол мэдээж экспортын орлого, үүнтэй уялдсан Монгол банкны мөнгөний бодлогоос хамаарна.

Avatar

Хаабар 2018-03-18 103.57.92.115

Үндсэн хуульд үнэхээр сайн нэмэлт өөрчлөлт хийе гэж байгаа бол юуны өмнө засаглалын тэнцвэрээ хангасан, шүүхийн бие даасан байдлыг бататгасан, нутгийн удирдлагыг төрийн удирдлагаас салгасан өөрчлөлтүүдээ оруул. Тэгэхгүй бол УИХ нь ЗГ-тайгаа нөхцчихсөн, шүүх нь хэдэн албан тушаалтнаас бүрэн хараат, орон нутаг нь төвөөсөө захирагдаад хөгжихөө больчихсон, хэдэн гишүүний амбицийн талбар болчихсон байдлаасаа салахгүй улам гажуудах гээд байна даа.

Avatar

Зочин 2018-03-18 182.160.4.191

Үнэгүй эмнэлэг, үнэгүй их сургууль, үнэгүй цэцэрлэг, үнэгүй хувьцаа…… авья гэвэл Намбар Энхбаярыг сонго.

Avatar

Зочин 2018-03-18 202.21.106.132

Энхбаяр зоригтой.Хийнэ л гэсэн бол хийнэ. Юу гэж энэ олон эрдэмтэн ,судлаачид,бусад хүмүүсийн хийсэн том хэмжээний ажлыг үнэгүйдүүлэх вэ. Ер нь тогтолцоогоо өөрлөхгүй бол болохгүй нь гэдэг нь хэнд ч ойлгомжтой болж байна. Их хурлын гишүүндээ хариуцлага тооцохгүй байх ,авилга авсан шүүгчдээ ч шүүх боломжгүй ийм тогтолцоотой байжээ. Урд нь сайн хүмүүс гардаг байхад болж байсан тогтолцоо.Одоо шалгуургүйгээр зөвхөн мөнгөний ахиугаар хэн ч гарах боломжтой болсон энэ цаг үед муу хүмүүс их шургалдаг болж.Тэд муу үйлдэл хийхэд хаацайлаад аваад үлдэж болж байгаа нь олон түмний жигсэл ,зэвүүцлийг төрүүлж байна.

Avatar

Зочин 2018-03-18 117.111.24.201

Ээддээ энэ ч юу л бол үнэгүй юм тараасаар байгаад монгол хүнээ өөр йг нь үнэгүйдүүлэх юм хийж байгаа юм. Залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй хувиа хичээсэн манай ард түмэнд ажил ажилийн байр хэрэгтэй байна. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдгийг хэзээ ухаарах улс юм бол

Avatar

Зочин 2018-03-18 122.201.24.185

ganbaatar gej populist MAKHN ner khundig unagaj baigaag meddeggui yum baikh daa

Avatar

Зочин 2018-03-18 43.228.129.250

Hyanaltin shilen systemee undsen huulind huulchilah ni zuv

Avatar

mongol 2018-03-18 202.70.33.242

Edgeer namuud negdej iimerhuu uildel gargaj baigaa ni busdiig duuraij populizm hiij ene hoer namiin chuluu zavsraar garch ireh gesen oroldlogo uchir ni bielegdehgui ch gesen sain yam amlaad baival garch ireh bololtsoo bas bn humuusiig huurah amarhan

Avatar

Зочин 2018-03-18 103.26.193.60

Н.Энхбаярыг сайн хүн гэж хэлж чадахгүй. Алдар хүнд,ад шоо аль аль нь түүнд бий. Гэхдээ өнөөгийн лидерүүд гээд өөрсдийгөө өргөмжлөгсөдтэй харьцуулахад толгой илүү гэж хэлж чадна. Н.Энхбаяраас өөр олигтой хүн нийгэмд танигдаагүй байгаа болон өнөөгийн эрх мэдэлтнүүдийн дэндүү гэхэд ч багадаад байгаа увайгүй, дээрэмчин аашг аяг, ажил үйл нь яах ч аргагүй Н.Энхбаярыг дэмжихээс өөр гарцгүй болгож байна. Магадгүй Монголчууд бидний авралын од байж ч болохыг үгүйсгэхгүй байна.

Avatar

Зочин 2018-03-18 150.129.143.38

Үнэгүй юманд нугасгүй хүмүүсийг хошгируулах арга сэдэхдээ Үндсэн хуулийн нэр барьж, Боловсрол, Эрүүл мэндийн сахлбарын үйлчилгээг үнэгүй болгоно гээд авч өглөө. Сонгосон нийгмийн чинь араншинд ийм боломж үгүй билээ. Үнэгүй тараасан мал өвчинд баригдаад . Үнэгүй тараасан газар чинь гадныханы гар хөл болоод, Үнэгүй байгаа ерөнхий боловсрол чинь чанарын гологдолд ороод, Үнэгүй нэртэй улсын эмнэлгүүдийн эмч нар чинь ардаа хувийн эмнэлгүүддээ зүтгээд байгааг яах вэ.Дээр нь үнэгүй бүхний ард хээл хахууль,

Avatar

Зочин 2018-03-18 27.123.214.104

800 aar news.mn iim ch yum bichih gej dee

Avatar

Зочин 2018-03-18 202.179.31.70

Н.Энхбаяр туг ч барьсан ,тугал ч хариулсан хүн тэр чадна. Эх орныг минь зарж идсэн луйварчингууд Намбарын хүүг [Хориотой Үг] хийж байж хүслээ биелүүлсэн гэдгийг монголчууд багцаалдаг болсон шүү .Ирэх он жилүүд түүний Монголын ард түмнийг хөгжүүлж ивээх он жилүүд байх болно……………………….Эх орны торгоны торгон хилийг хамгаалж залуу насаа зольсон бэлтгэл офицер Гомбо овогтой Дэмбэрэл.

Avatar

zochin 2018-03-18 202.70.33.242

Alban tushaaliin naimaag anh ehluulsen avilgiin zagalmailsan etseg gegddeg hun tiim shudarga unench hun mun uu

Avatar

Зочин 2018-03-18 90.196.176.138

Албан тушаалын наймааг элбэгдорж 1998 онд еронхий сайд байхдаа жинхэнэ нэвтруулсэн хундээ. Тэр уеийн АН-ыхан сайн мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж