Залуу Ким өвгөн Трампт буулт хийх үү? | News.MN

Залуу Ким өвгөн Трампт буулт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Залуу Ким өвгөн Трампт буулт хийх үү?

Залуу Ким өвгөн Трампт буулт хийх үү?

Өвлийн олимпийн наадамд хоёр Солонгосын тамирчид нэг далбаан дор оролцсоноос хойш олон улсын улстөр, тэр дундаа хойгийн нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Спортын наадмын үеэр БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ёо Жон Сөүлд айлчилж, ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзсан нь 1950-1953 оны дайнаас хойш БНСУ-д айлчилсан анхны хүн болсон юм. Тэрбээр ерөнхийлөгч Мун Жэ Инийг хэлэлцээрт урьсан ахынхаа урилгыг дамжуулжээ.

Ким Ёо Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзав

Үүний дараа Хөх ордны тэргүүн тусгай төлөөлөгчдөө Хойд Солонгос руу илгээснийг удирдагч Ким Жон Ун хүлээн авч уулзсан юм. Энэ уулзалтын үеэр Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах саналаа уламжилжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урилгыг хүлээн авч, уулзалтад бэлтгэж эхэлснээр олон сонирхолтой асуулт анхаарал татаж байна. Уулзалт хэзээ, хаана болох, АНУ-аас ямар болзол тавьсан болон юуг хэлэлцэхээр төлөвлөж буй нь таамаг төдий байна. Одоогийн байдлаар АНУ-ын ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт тавдугаар сарын эхээр болно гэх шум тараад буй. Гэхдээ үүнээс өмнө ирэх дөрөвдүгээр сард Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзахаар төлөвлөжээ.

Уулзалт хаана болох вэ?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзахаа зарласнаас хойш түүхэн уулзалт хаана болох нь олон улсын анхаарлыг татаж байна. Уулзалтыг хоёр Солонгосын хилийн цэргийн өндөр харуул хамгаалалттай бүс Панмунжомд болж магадгүй гэсэн ч АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд эрсдэлтэй. Тэгвэл хаана болох боломжтой вэ?

Ким  Жон Ун Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Олон улсын жишгээр төвийг сахисан статустай улс буюу зөрчилдөгч талуудын аль алины талд орохгүй байх орон зуучлал үзүүлж, уулзалтыг эх орондоо зохиодог. Энэ жишгээр Швейцарь, Монгол зэрэг хэд хэдэн улс уулзалтыг эх орондоо зохион байгуулах саналыг тавьсан билээ. Тэгвэл Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо уулзалтыг зохион байгуулах боломжтой орнуудтай хэлэлцээгээ эхлүүлжээ. Хамгийн түрүүнд Ри Ри Ён Хо Швед улсад айлчилжээ. Тэрбээр хоёр өдрийн айлчлалын төлөвлөгөөтэй өнгөрсөн пүрэв гаригт Стокгольмд очсон боловч хугацаагаа дахин нэг өдрөөр сунгасан аж. Уулзалтын үеэр хоёр тал Солонгосын хойгийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг хэлэлцэж, Дональд Трамп болон Ким Жон Уны уулзалтыг зохион байгуулах асуудлыг ярилцжээ. Ри Ён Хотой уулзах үеэрээ Шведийн гадаад хэргийн сайд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзаж, пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг ятгажээ. Харин Шведийн гадаад хэргийн сайд даваа гаригт Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Гён Ватай Брюссельд уулзах аж. Энэ үеэр Хойд Солонгос болон худалдааны асуудлыг хэлэлцэх гэнэ. Швед улс 1814 онд дэлхийд анх удаа төвийг сахисан улсын статусыг зарласнаараа Хойд Солонгосын асуудлаар олон удаа зуучлалын үүрэг гүйцэтгэсэн аж. Швед нь барууны орнуудаас хамгийн анх 1975 онд Пхеньянд Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд АНУ, Канад, Австралийн дипломат ашиг сонирхлыг төлөөлөх үүргийг давхар хүлээдэг байна.  

Хойд Солонгосын гадаад хэргийн яамны дипломат Чой Кан Ил ням гаригт Финлянд улсад айлчилжээ. Тэрбээр Бээжингийн нисэх буудлаас Финлянд руу ниссэн талаар Сөүлийн албаныхан мэдээлэв. Чой Кан Ил өнгөрсөн хоёрдугаар сард Пёнчанд болсон өвлийн Олимпийн наадамд оролцсон Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд байсан юм.

АНУ-ын болзол

Дональд Трампын Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтыг зохион байгуулах ажлыг АНУ-ын Тагнуулын төв агентлаг хариуцаж байгаа аж. Түүнчлэн тагнуулын агентлагийн дарга Майк Помпео АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар нэрлэгдээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь Ким Жон Уны биечлэн уулзах саналыг ямар нөхцөл, болзлоор хүлээн авсан нь сонирхол татаж байна.  Хойд Солонгосын зүгээс НҮБ болон олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг хүсч буй. Тэгвэл АНУ-ын талаас Пхеньяныг цөмийн зэвсгээсээ татгалзахыг шаардаж байгаа аж. АНУ-ын төрийн департментын төлөөлөгчид уулзалтаас өмнө Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох ёстой гэж мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн олон жилийн хугацаанд Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсооход чиглэсэн аливаа уулзалт хэлэлцээ амжилтад хүрээгүй. Олон улсын шинжээчдийн зүгээс Хойд Солонгосын цөмийн хүчин чадал баттай биш боловч сайжирсаар байгааг хүлээн зөвшөөрдөг юм. Пхеньян нь баллистик пуужингийн хүчин чадал нь  АНУ-ын Гуам болон Хавайд хүрнэ гэж бардамнадаг. Хэдийгээр уулзалтаар Пхеньяныг тэр даруй цөмийн зэвсгээс нь татгалзуулж чадахгүй байсан ч Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерьт хоригдож буй АНУ-ын иргэд суллагдах боломжтой.

‘ASEAN”-ын байр суурь

Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэг буюу “ASEAN”-ын гишүүн орны удирдагчид өнгөрсөн амралтын өдрөөр Австралид уулзжээ. 10 орныг эгнээндээ нэгтгэсэн тус нийгэмлэг Сидней хотноо болсон хоёр өдрийн уулзалтаараа үеэр эдийн засаг, аюулгүй байдлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч гол анхаарал Хойд Солонгосын цөмийн заналхийлэлд чиглэжээ. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч Пхеньяны удирдагчтай уулзахаар болсон Азийн орнууд бүс нутгийн зөрчлөөс болгоомжилсон хэвээр байна. Тус бүс нутагт Хойд Солонгосоос гадна Мьянмарын рохинжа дүрвэгсдийн хямрал, газар нутгийн маргаан зэрэг олон асуудал бий. Тэгвэл “ASEAN”-ын гишүүд уулзалтынхаа үеэр бүс нутагт терроризмын эсрэг хүчин чадлаа нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ. Одоогоор Япон улсын зүгээс Дональд Трамп, Ким Жон Уны уулзалтын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. 

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аа манай Зи юу 2018-03-18 202.179.25.51

Хөөрхий онигоонд ороод л дуусаа. Угаасаа л тавтаргүй, ойрын зайны хорчин улс төрч гэхүү дээ. Ерөнхийлөгчийн нэр хүнд түүнийхтэй адил түвшинд унаж байна даа.

Avatar

Зочин 2018-03-18 202.179.25.51

АНУ том мөнгө амлах, хоригуудыг цуцлах түүний оронд цамийн хөтөлбөрөө зогсоо гэх байх л даа. Харин Ким цөмйн зэвсгээсээ яагаад ч татгалзахгүй. Харин америк хоригдлуудыг суллах магадлалтай. өөр том үр дүн хүлээх хэрэггүй дээ.

Avatar

Галдан 2018-03-18 121.162.206.167

Орчуулагчид хэлэх үг: Шум гэдэг орос үг хэрэглэхээ больчих оо. Ажиг сураг, хэл чимээ гэх зэрэг монгол үг баян агаад олон шүү

Avatar

Т1 2018-03-18 49.173.62.203

Бидхялбархан ойлгож байгаа болхоор хэргэлсэн биз.Компьютер маус …гм.Бүгдийг орчуулах …

Avatar

Paвcaл 2018-03-18 174.216.18.74

Ким эцэг өвгөдөө дуурайвал тийм хол Европт очиж уулзалт хийхгүй л байх. Онгоцоор огт нисдэггүй нөхөд шүү дээ. Өмнө нь европт сурахдаа өөр нэрээр нууцаар сурсан. Тэгээд ч европ бол америкийн нөлөө ихтэй газар.

Avatar

Зочин 2018-03-18 59.153.114.101

АНУ-тай уулзаад сайнаа үзэхгүйдээ, Горбачев яалаа, Рейгантай сүжрээд л , тэгээд СССР байхгүй болсон. Эсвэл бууж өгч магадгүй

Avatar

irgen 2018-03-18 66.181.185.127

tugjrel ihtei irged ni yadarch baigaag medej baigaa tul irehgui ee

Avatar

Зочин 2018-03-18 202.21.126.30

Алийгаа алдаж ардаараа тоглож ажил хийж байгаа дүр эсгэгч Зи-г яах вэ. Трамп,Ким хоёрын уулзалтыг Монголд зохион байгуулна гэж залсныг дэлхийн нөлөө бүхий хүмүүс сонсоод юу гэж бодсон биднийг дотроо шоолсон бол гэхээс яс хавтайж байна. Энэ уулзалт ер нь юу болох бол. Хойтууд хоригт өртөж яадгаа алдаад бас нэг хулхидалт хийх гэж байх вий дээ.

Avatar

Чук 2018-03-18 112.72.11.104

Тодорхой шүү дэ. Асуудлыг Трамп л шийднэ шүү дэ.

Avatar

Ийм л байгаа юм даа 2018-03-18 202.72.245.204

АНУ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ Л БАЙЖ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ ЮМ ДАА, ЦАГТАА ӨВӨӨ КИМЧИ УУЛЗАХ ГЭЭД ЧАДААГҮЙ УЧИР БУРУУ ТИЙШЭЭ ЯВЧИХСАНЫГ АЧ КИМЧИ ЗАСАЖ ЧАДАХ ЮМ УУ ҮГҮЙ ЮУ, ИЙМ ЖИШЭЭ МАШ ОЛОН ШҮҮ, ФИДЕЛЬ КОСТРО АНУД ОЧИОД АНУ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ГЭЭД НӨГӨӨХ НЬ ТООЖ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ УЧИР ШАРЛАХСАНДАА ОРОСТОЙ НӨХӨРЛӨЖ АРД ТҮМНЭЭ ОЛОН АРВАН ЖИЛИЙН ГАМШИГ СҮЙРЭЛД ЖИВҮҮЛСЭН ДЭЭ,

Avatar

Зочин 2018-03-18 27.123.214.116

Ene news odoo medee ch bichij chadahaa baij, AXA nevtruuleg shig l…

Avatar

Amar 2018-03-18 202.179.24.54

Мэдээж татгалзана.Яагаад гэвэл Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзаж байж орос, хятадын бөөрнөөс АНУ-ын цэргийн бааз холдох гол нөхцөл бүрдэнэ.Энэ нь орос хятадад төдийгүй 2 солонгос, япон бүр монголд ч ашигтай зүйл. Харин үүнийг АНУ зөвшөөрнө гэдэг юу л бол.Гэхдээ Хойд Солонгос АНУ-ын уулзалтыг Улаанбаатарт хйилгэх нь маш их чухал юм. ГХЯ-ыг Д.Цогтбаатар сайд толгойлж байгаа болохоор найдаж л байна даа.

Avatar

Mn 2018-03-18 115.31.125.233

Уулзалтыг асар өндөр хамгаалалттайгаар зохион байгуулж чадах ХӨГЖИНГҮЙ оронд хийнэ л дээ. Хөгжиж байгаа ядуу буурай оронд биш. Хоёр хөршийн төрийн тэргүүн айлчлахад л бөөн юм болж, арчаагаа алдахаас наахнуур арай чүү юм гэж хамгаалсан болдог юм чинь Трамп Ким хоёрын уулзалтыг зохион байгуулах гэж бүр хөгөө чирнэ биз.

Avatar

Зочин 2018-03-18 202.21.106.139

Манайх шиг ил жорлонтой газар уулзахгүй дээ Адаглаад үнэр үнэртэхгүй газар уулзах байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж