Ньюс хөтөч: ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 19

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. 

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • ‘Агаарын тээврийн либералчлал ба Иргэний нисэхийн салбарын шинэчлэл’ Удирдах ажилтны зөвөлгөөн МҮХАҮТ-ийн дэргэдэх Корпорэйт зочид буудалд болно. Холбоо барих утас: 91912343

11.00

  • Спортын төв ордонд гавьяат тамирчин Б.Гангаамаагийн маркыг олон нийтэд танилцуулах ёслол болно.

12.00

  • MN-Мэдээллийн төвд Мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгэн дээвэр дор нэгдэж Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлэх талаар УДЭТ, СУИС, Кино урлагийн дээд сургууль, “Зохиомж” дээд сургуулийн хамт олон болон түүний шавь нар хамтарч мэдээлэл хийнэ.
  • Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.Хэвлэлийн хурал нийслэлийн цагдаагийн газрын 107 тоотод болно. 

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1996.03.19 “Ардын Өдрийн мэдээ”сонинд Засгийн газрын гадаад бодлогын шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газар Олон Улсын дөрвөн боомт болон нэг олон улсын нисэх буудал, Улаанбаатар Буянт-Ухаа, Баян-Өлгий аймгийн Өлгийн хотын нисэх онгоцны буудал ЗХУ-тай хил залгах Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын галт тэрэгний буудал, мөн Хятад улстай хил залгаа Замын-Үүдийн галт тэрэгний буудал байдаг гэж мэдээлжээ. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотын нисэх онгоцны буудлыг олон улсын хэмжээний нисэх онгоцны буудал болгосон байна.

1997.03.19-23 Зүүн Азийн Нэр Томъёо судлалын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөр БНХАУ-ын мэдээ мэдээлэл дэх нэр томъёоны төрөл зүйлийн судлалын талаар тусгайлан хэлэлцэв. Энэ үеэр Монгол Улсын мэргэжилтэн Баярмагнайн Норовхүү өөрийн улсын нэр томъёо судлал болон нэр томъёо, хэмжилзүйн талаарх өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулав

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж