Телевизийн байгууллагын хойморт ”Могул” очлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Телевизийн байгууллагын хойморт ”Могул” очлоо

Монголын анхны Телевизийн байгууллагын хойморт Могул телевиз очлоо


Өнөөдөр М-Си-Эс Электроникс компанийн Могул брэндийн LCD болон LED телевизууд худалдаанд гарлаа.

Эрдэм мэдлэг, мэдээлэл, соёл болосвролыг нийт ард түмэндээ түгээн дэлгэрүүлэгчдийн нэг болсон Монголын үндэсний телевиз гэх нэгэн сайхан гэр бүлийг хэн бүхэн мэднэ. Энэхүү хамт олонтой анхны нэврүүлэг, анхны кино, анхны гадны орны  соёлын мэдээлэл гээд анхны гэдэг тодорхойлолт үргэлж хамт байдаг. Тэгвэл өнөөдөр М-Си-Эс Электроникс компани өөрийн шинэхэн мэндэлсэн Mogul Empire брэндийн LCD болон LED телевизийнхээ нээлтийн хүрээнд 30 гаруй жилийн түүхтэй Монголын ууган телевиз болох Монголын Үндэсний Телевизийн хамт олонд өөрсдийн бүтээсэн телевизорын анхны дээжийг бэлэглэлээ.

М-Си-Эс Электроникс компани нь мэдээлэл технологийн салбарт 14 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани юм. Тэд мэдээлэл, харилцаа холбоо технологийн дэвшилтэт шийдлүүдээр сайн сайхан амьдралыг бий болгохыг эрхэм зорилгоо болгон ажилладаг бөгөөд энэхүү зорилгын үүднээс одоогоос 1 жилийн өмнө монгол инженерийн ур ухаанаар Могул компьютерийг үйлдвэрлэн, импортын компьютерүүдээс даруй 30% хямд үнэтэйгээр зах зээлд танилцуулсан нь Монголын мэдээллийн технологийн салбарт түүхэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болсон билээ.

Харин одоо М-Си-Эс Электроникс компани нь хуримтлуулсан арвин туршлага, мэдлэг, ур чадвартаа үндэслэн өрхийн цахилгаан хэрэгслийн зах зээлд Mogul Empire брэндийн LCD болон LED технологийн телевизоруудыг монголын хэрэглэгчиддээ танилцуулж байна.

Mogul Empire телевиз нь гэрийн болон офиссын тавилгатай гайхалтай зохицох гоёмсог дизайн, дуу дүрсний төгс ялгарлын гайхамшгийг мэдрүүлэх өндөр технологи, баталгаат чанартайгаар олон улсын ISO2001 стандартад  нийцүүлэн бүтээгдсний зэрэгцээ монгол хэрэглэгчдэдээ зориулан ашиглахад илүү хялбарчилсан Монгол хэлний сонголттой ажээ. Энэхүү Могул телевизийн чанар чансаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд телевизтэй дүйцэхүйц болсны дээр үнэ өртгийн хувьд хямд гэдгээрээ онцлог бүтээгдэхүүн болж чаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж