Норвегийн Холменколленд биатлоны дэлхийн цомын ээлжит гараа явагдаж байна. Өчигдөр эрэгтэй 12.5 км-н хөөх уралдаан болж М.Фуркад 2 сум алдаж 31 мин 31.6 сек-н амжилтаар алтан медаль хүртлээ. М.Фуркад Холменколленд болсон спринт гараанд 3-р байранд шалгараад байсан. Тэгвэл хөөх гараанд 3-аас гарч уралдаан тэргүүн байр эзэлжээ. Мөнгөн медалийг Италийн Л.Хофер хүртсэн бол хүрэл медалийг Й.Бьо хүртсэн.
Эрэгтэй 12.5 км-н хөөх уралдааны ТОП-10 тамирчин
- М.Фуркад (Франц) – 31 мин 31.6 сек (1-0-1-0)
- Л.Хофер (Итали) +18.1 сек (1-0-0-0)
- Й. Бьо (Норвеги) +32.5 сек (1-2-0-1)
- М.Цветков (Орос)
- Х.Л’Абе-Лунд (Норвеги)
- С.Эдер (Австри)
- А.Шипулин (Орос)
- Б.Долль (Герман)
- Б.Вегер (Швейцар)
- А.Пайффер (Герман)
Тэргүүн байр эзэлсэн М.Фуркад 2017-2018 оны улиралд ганцаарчилсан төрөлд 7 гараанд түрүүлээд байна. Тэрээр энэ улирлыг нийт 996 оноогоор тэргүүлж байгаа бол түүний ард Й.Бьо 947 оноотой бичигдэж байна. Одоогийн байдлаар нийлбэр дүнгээр ялагч хараахан тодроогүй байгаа бөгөөд Тюмэнд явагдах гараанаас энэ улирлын ялагч эцсийн байдлаар тодорно.