Хятад улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг идэвхтэй өрнүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Хятад улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг идэвхтэй өрнүүлж байна гэв

Хятад улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг идэвхтэй өрнүүлж байна гэв

“Bloomberg news” агентлагийн хийсэн судалгаагаар, 2018 онд Хятадын эдийн засгийн цар хүрээ Европын орнуудыг түрүүлж, Хятадын ДНБ-ний хэмжээ 13.2 их наяд ам.долларт хүрч, Европын 19 орны ДНБ-ны нийт хэмжээ /12.8 их наяд ам.доллар/-ээс давах хандлагатай байгаа аж.

Сингапур дахь “Standard Chartered” банкны ахлах эдийн засагч Дэвид Маннийн хийсэн судалгаагаар, 2010 оноос хойшхи хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувь байсан бөгөөд 2020 хүртэл 5-5.5 хувиар өсөх хандлагатай байна. Ирэх 20 жилийн хугацаанд Европын орнуудын эдийн засгийн өсөлт 2 хувиас илүүгүй байна гэжээ.

Хятадын эдийн засгийн өсөлт саармагжиж байгаа хэдий ч эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг идэвхтэй өрнүүлж байна. Өсөн нэмэгдэж буй өрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдад санхүүгийн зах, зээлээ нээлттэй байлгах, өндөр настан давамгайлсан хүн амын бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлуудтай Хятад улс тулгарна.  

НҮБ-ын судалгаагаар, 2030 онд Хятадын хүн амын ¼ нь 60-аас дээш настай байна. Хятад улс “хоёр дахь хүүхэд”-ийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн нь хөгшрөлтөөс ирж буй дарамтыг тодорхой хэмжээгээр бууруулна гэв.

Германы “Фокус” агентлагийн мэдээлснээр, өндөр хурдны төмөр зам, гар утсаар төлбөр, тооцоо хийх систем болон бусад шинжлэх ухаан, технологийн бүтээгдэхүүнүүд нь Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдыг хадгалж байгаа бөгөөд эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл амжилттай болсныг харуулж байна гэжээ.

“Германы мэдээ” телевизийн мэдээлж буйгаар, Хятад Улс хэдийнээ дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон хэдий ч Европын орнууд өөрсдийгөө “хоёр дахь эдийн засаг” гэж үзсэн хэвээр байна. Европын орнууд эдийн засгийн чадлаараа Хятад, Америкаас хоцрохоос зайлсхийж, зүй зохистой бодлого боловсруулах хэрэгтэй. “Хятадын зуун” ирэхэд дэлхийн хамгийн том эдийн засгийн гүрэн болох Америкийг тэргүүлэх нь хамгийн том бэрхшээл боловч өнөөгийн хөгжлөөс харахад, энэ зуундаа багтаж дэлхийн хамгийн том эдийн засгийн гүрэнг давж чадах нь гарцаагүй гэжээ.

А.АНИР

Эх сурвалж: http://m.ce.cn/ttt/201803/08/t20180308_28396129.shtml 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж