Дархан хотод ОХУ-ын 135 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Дархан хотод ОХУ-ын 135 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Дархан хотод ОХУ-ын 135 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өнөөдөр өглөө 8 цагт эхэллээ. Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын 2000 гаруй иргэд сонгуульд саналаа өгнө. ОХУ-аас Дарханд суугаа Ерөнхий Консулын газрын харъяаны санал авах 8230, 8231-р хэсгийн байр нь Дархан, Эрдэнэт хотод ажиллаж байна. Энэ хоёр сонгуулийн хэсэгт Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт амьдарч ажиллаж байгаа Оросын иргэд санал өгөхөөр бүртгүүлжээ.

Дарханы сонгуулийн хэсэгт 135 хүн, Эрдэнэтийн хэсэгт 235 хүн бүртгүүлсэн байна. Хоёр хотын сонгуулийн хэсэгт тус бүр долоон ажилтан ажиллаж байна.

ОХУ-аас Дарханд суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев хэлэхдээ “Манай Ерөнхий Консулын харъяаны Оросын иргэд сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгч байна. Урьдах сонгуулиудад ч идэвхтэй оролцсон уламжлалтай. Хэсгийн байр оройн 20 цаг хүртэл ажиллана” гэлээ.

Сонирхуулахад ОХУ-ын Ерөнхийлөгчөд нэрээ дэвшүүлсэн

  1. Бабурин Сергей (Оросын Бүх Ардын Холбоо нам)
  2. Грудинин Павел (Оросын Коммунист нам)
  3. Жириновский Владимир (Оросын Либерал-Ардчилсан нам)
  4. Владимир Путин (бие даагч)
  5. Собчак Ксения (‘Иргэний Санаачилга’ нам)
  6. Сурайкин Максим (“Оросын Коммунистууд нам”)
  7. Титов Борис (Өсөлтийн нам)
  8. Явлинский Григорий (“Алим” нам)  нарын 8 хүнээс нэгэнд нь сонгогчид саналаа өгөх юм.  

Сурвалжлагч Ө.Рагчаасүрэн Дархан хотоос

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж