Б.Ганболд 14 дүгээр байрт орж, тэмцээнээ өндөрлүүлэв | News.MN

Б.Ганболд 14 дүгээр байрт орж, тэмцээнээ өндөрлүүлэв

Пёнчан-2018 өвлийн олимп

Б.Ганболд 14 дүгээр байрт орж, тэмцээнээ өндөрлүүлэв

Б.Ганболд 14 дүгээр байрт орж, тэмцээнээ өндөрлүүлэв

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадам өнөөдөр /2018.03.18/ хаалтаа хийнэ. Монгол Улсын пара гүйлтийн тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцож, гурван зайд уралдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Б.Ганболд өчигдөр 10 км-ын зайд 30:10.1 минутын хугацаанд замаа дуусгаж, 14 байрт орлоо. Тэрбээр тэргүүлэгчээс гурван минутын алдагдалтайгаар барианд оржээ. Энэ зайд 24 тамирчин уралдсанаас Япон, Украин, Канадын тамирчид медалийн тавцанд зогссон байна.

Б.Ганболдын эхний уралдаан гуравдугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд 20 км зайд уралдаж, 16 дугаар байрт орсон юм. Тэрбээр дөрвөн жилийн өмнө ‘Сочи 2010’-т үзүүлж байсан амжилтаа ахиулж чадсан.

Түүний дараагий уралдаан ойрын зай буюу 1.5 км-ын спринт уралдаан байсан бөгөөд энэ зайд 24 тамирчнаас 14 дүгээр байрт орж, хагас шигшээд багтаж чадаагүй. Хэрвээ эхний 12-т багтсан бол финалд өрсөлдөх эрхийн төлөө дахин уралдах байсан юм.

Б.Ганболд өдгөө Монголын цорын ганц пара цаначин юм. Тэрбээр 15 настай байхдаа ахуйн ослоор гараа хугалж, тайруулахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Тэр цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орсон ч гэлээ өөрийн зорилгоо биелүүлж, спортоо орхиогүй байна.

2012 онд Улаанбаатар хотод болсон Бүх ард түмний спортын XIII наадамд хөнгөн атлетикийн төрлөөр Говьсүмбэр аймгийн нэрийн дор оролцжээ. Тухайн үед түүнд одоогийн багш Ж.Дандондог цанын спортоор хичээллэх санал тавьснаар тэд хамтран ажиллаж, өдгөө хоёр ч паралимпийн наадамд амжилттай оролцлоо.

“Сочи 2010”, “Пёнчан 2014” өвлийн паралимпийн наадамд гүйлтийн цанын төрлөөр оролцсон ОУХМ Б.Ганболдын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-с уншина.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-03-18 66.181.177.61

Хойд Солонгосын Кимын цэрэг шиг л харагдаад бна кккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж