Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Хэрэв та өртэй бол

Хэрэв та өртэй бол
Хэрэв та хэн нэгэнд өртэй бол сэтгэлээр унах хэрэггүй. Маргааш, нөгөөдөр, долоо хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа гэсэн чихнээ сонсголонтой үгс монгол хэлэнд байдгийг сана. Гэхдээ хамгийн гоё нь "боломжийнхоо хэрээр" гэсэн үг байдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Шувуу
Нөхөр оройтож ирэв. Эхнэр нь:
– Чи хаачаад ирэв?
– Би бол чөлөөт шувуу. Дуртай үедээ хаагуур ч ниснэ.
Дараа нэг удаа эхнэр нь өглөөгүүр ирэв. Нөхөр нь:
– Чи хаагуур яваад ирэв?
– Би бол торны шувуу. Торноосоо нэг гарсных жаахан нисч яваад л ирлээ.

Лууван
Нэг туулай баавгай дээр очин
– Баавгай ахаа танд лууван байна уу?
– Байхгүй. Хэсэг хугацааны дараа туулай:
– Баавгай ахаа танд лууван байна уу?
– Байхгүй ээ. Туулай дахин баавгай дээр очин:
– Баавгай ахаа таньд лууван байна уу?
Баавгай уурлан – Байхгүй гээд байхад чи ер нь яах гээд байгаа юм. Дахиж асуувал хоёр чихнээс чинь хананд хадчихна шүү гэв. Туулай хэсэг байж байснаа
– Баавгай ахаа танд алх, хадаас байна уу?
– Байхгүй ээ.
– Тэгвэл танд лууван байна уу? гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж