Трамп, Кимийн уулзалт Шведэд болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Трамп, Кимийн уулзалт Шведэд болох уу?

Трамп, Кимийн уулзалт Шведэд болох уу?

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Стокгольм хотноо айлчилж, Шведийн ерөнхий сайд Стефан Лёвентэй уулзжээ.  Уулзалтаар хоёр орны харилцаа болон Шведийн дипломат бодлогыг хэлэлцсэн байна. Ри Ён Хо хоёр өдрийн айлчлалын хөтөлбөртэй Шведэд ирсэн боловч  ням гаригийг хүртэл сунгасан аж.

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн айлчлал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Пхеньяны удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын өмнө болсноороо анхаарал татаж байна. Швед улс нь АНУ болон Хойд Солонгосын хооронд эртнээс зуучлал үзүүлж иржээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь уулзалт хэлэлцээ хийх Хойд Солонгосын удирдагчийн саналыг хүлээн авч, тавдугаар сарын эхээр уулзалтыг товлосон юм. Гэхдээ түүхэн уулзалт хаана болох нь тодорхойгүй байв. Уулзалтыг зохион байгуулах саналыг Шведээс гадна хэд хэдэн төвийн сахисан  орон тавьсны дунд Монгол улс яригдаж буй.

Швед улс Пхеньянтай эртнээс харилцаатай байж иржээ. Швед нь Барууны орнуудаас хамгийн анх Хойд Солонгост Элчин сайдын яамаа нээж байв. Түүнчлэн Швед улс 1814 онд дэлхийд анх удаа төвийг сахисан улсын статусыг зарлажээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж