Франц арлын оршин суугчид гадныхныг “бүсэлжээ”

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Франц арлын оршин суугчид гадныхныг “бүсэлжээ”

Франц арлын оршин суугчид гадныхныг “бүсэлжээ”

Францын Майотта арлын оршин суугчид гадаадын иргэд тэр дундаа цагаач иргэдийг барьж цагдаа нарт хүлээлгэн өгөх болжээ. Энэтхэгийн далайд орших жижиг арлын хэсэг оршин суугчид нэгдэн гадныхны эсрэг тэмцэх болсон нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй бөгөөд цагаач иргэдийг тэдний ажлын байрыг булаасанд буруутгажээ. Түүнчлэн энэ он гарсаар арлын эмнэлэгт 10 мянган эх амаржсаны 70 хувь нь цагаач иргэд байжээ.

Цагаачдын олонх нь Африкийн иргэд аж. Ойролцоогоор 100 орчим гадны улсын иргэд цагдаагийн газарт хүчээр хүргэгджээ. 250 мянган оршин суугчтай Майотта аралд өнгөрсөн хоёрдугаар сарын дунд үеэс хойш ажил хаялт, жагсаал цуглаан үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж