МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны даргаар Ц.Сүхбаатар сонгогдов | News.MN

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны даргаар Ц.Сүхбаатар сонгогдов

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны даргаар Ц.Сүхбаатар сонгогдов

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны даргаар Ц.Сүхбаатар сонгогдов

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны ээлжит V их хурал баасан гаригт болж, шинэ даргаа сонгожээ. Чуулганаар холбооны шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалт, дүрмийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Аймаг, нийслэл, дүүрэг, сум, хорооноос нийт 120 төлөөлөгч энэ удаагийн чуулганд оролцсон байна. Тус холбооны тэргүүн С.Төмөр-Очир өнгөрсөн дөрвөн жилд буюу IV чуулганаас хойш хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлагнаж, дараагийн даргадаа ажлаа хүлээлгэж өгчээ. Тэрээр, 2014 оноос МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны даргаар ажиллаж байна. Тэрээр Япон улсад эрдэм шинжилгээний ажлаар явах гэж байгаа учраас холбооны даргын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Тиймээс түүний орон МАН-ын Хяналтын хорооны гишүүн Ц.Сүхбаатарыг томилохоор Ерөнхий сайд нэр дэвшүүлжээ.

Ц.Сүхбаатар нь 1950 онд төрсөн. 1971 онд МУИС-ийг эдийн засагч, статистикч мэргэжлээр төгсчээ. Шинжлэх ухаан доктор, профессор цолтой. 1971-1978 онд Статистикийн төв газар мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, 1978-1980 онд Хөвсгөл аймгийн Статистикийн товчооны дарга, 1980-1984 онд Статистикийн төв газрын Эдийн засгийн хороонд эрдэм шинжилгээний ажилтан 1990 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний газарт эрдэмтэн, нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, 1991-1998 онд Монголын Хөдөө аж ахуйн биржийн Ерөнхий захирлаар, 1998-2002 онд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, 2002 оноос хойш МАН-д Хяналтын хорооны дарга, Нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байжээ.

Ш.ОЧ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-18 202.70.41.114

төмөр-очироос мэдээж дээр л дээ. гэхдээ л хөнгөн бялдаг нөхөр дөө

Avatar

Зочин 2018-03-18 103.10.23.89

Ахмадуудаа-намын-нэр-барисан-хулагайч-нарт-хууртаж-хулгайч-нарын-тоглоом-болдогоо*бол

Avatar

МАН-ын ахмад 2018-03-18 66.181.190.47

Маш зөв хүн сонгогдсон байна. Тэр Төмөр-Очир гэж нэг юу ч хийдээгүй хүн байсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж