Эверестээс 100 тонн хог цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Эверестээс 100 тонн хог цэвэрлэнэ

Эверестээс 100 тонн хог цэвэрлэнэ

Уулчид болон жуулчдын ихээр зорчдог Эверест уулын хогийг цэвэрлэх кампанит ажлыг Балбын засгийн газраас эхлүүлжээ. Албаныхны тооцоолсноор нийтдээ 100 орчим тонн хог хаягдлыг цэвэрлэх гэнэ. Их цэвэрлэгээ эхэлсэн анхны өдөр 1200 кг хогийг Лула нисэх буудал руу онгоцоор тээвэрлэж, цаашаа Катманду хотод аваачин дахин ангилж утгажээ. Уулнаас хогийг нисэх онгоцоор зөөвөрлөхөд хувийн өмчийн “Yeti airlines” агаарын тээврийн компани тусалж байгаа аж. Цэвэрлэгээний ажил бүтэн жилийн турш үргэлжлэх гэнэ.

Уулчид болон жуулчдыг хог хаяхгүй байхыг зааварчилдаг боловч орон нутгийн иргэд жил бүр хэдэн зуун кг хог түүж цэвэрлэдэг байна. Ууланд голдуу ундаа усны хуванцар сав, лааз, пивоны шил, нэг удаагийн хоолны сав болон уулчдын авирах хэрэгсэл хог болон хаягдсан байдаг аж. Харин уулын оргил хэсэг рүү ойртвол хүчилтөрөгчийн сав их байдаг гэнэ.

Ойролцоогоор жилд 100 мянга гаруй хүн Эверест уулыг зорин ирдгээс 40 мянга орчим нь мэргэжлийн уулчид байдаг аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж