Монголын баг хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Монголын баг хүрэл медалийн төлөө барилдана

Монголын баг хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Дэлхийн цомын тэмцээн өчигдөр Японы Такасаки хотод эхэлсэн. 17 дахь удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, АНУ, Канад, Беларус, Канад, Швед, Румын, Монгол гэсэн найман орон оролцож байгаа бөгөөд өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаануд болно.

“В” хэсэгт БНХАУ, Румын, Беларус, Монголын багт багтсан. Манай бүсгүйчүүд хэсэгтээ Хятадын багт 9:1-ээр ялагдаж, Беларусыг 6:4, Румынийг 8:2-оор хожин хэсгийн хоёрдугаар байраар шалгаран АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Энэхүү барилдаан Улаанбаатарын цагаар 13.00-с болно.

Манай бүсгүйчүүд АНУ-ын багтай сүүлийн гурван Дэлхийн цомд дараалан хүрэл медалийн төлөө барилдах гэж байна. 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тэднийг тус бүр 5:3-аар ялж байв.

“В” хэсэгт багтсан БНХАУ-ын баг 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга болсон бол энэ удаа Японы багтай дахин аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. Манай бүсгүйчүүд урд хөршийн багийг хожсон бол энэ удаа финалд өрсөлдөх боломжтой байсан юм.

МОНГОЛЫН БАГИЙН ДҮН: (‘В’ хэсэг)

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ

Монгол – БНХАУ 1:9

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг – Сун Янан 0:10
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа – Оюан Жинлинг 8:7
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг – Жан Ки 5:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Пей Шинру 1:9
59 кг: Баатаржавын Шоовдор – Рон Ниннинг 3:3
62 кг: Пүрэвдоржийн Орхон – Луо Ксяохуан барилдаагүй
65 кг: Соронзонболдын Батцэцэг – Тан Чуинг 4:6
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг – Зао Фенг 5:16
72 кг: Очирбатын Насанбурмаа – Хан Юи 4:14
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа – Зоу Киан 0:14

ХОЁРДУГААР ТОЙРОГ

Монгол – Беларусь 6:4

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл – Ксенья Станкевич 10:6
53 кг: Ганбаатарын Отгонжаргал – Ванеса Каладжинская 6:7
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг – Ирина Курочкина 5:5
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Залина Сидакова 1:2
59 кг: Баатаржавын Шоовдор – Катаржина Ханчар 14:3
62 кг: Пүрэвдоржийн Орхон – Вероника Иванова цэвэр ялагдсан
65 кг: Соронзонболдын Батцэцэг – Кристина Федорашко 10:0
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг – Ханна Садчанка цэвэр ялсан 
72 кг: Очирбатын Насанбурмаа – Өрсөлдөгч байхгүй
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа – Василиса Марзалюк 1:4

ГУРАВДУГААР ТОЙРОГ

Монгол – Румын 8:2

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг – Алина Вуч 0:10
53 кг: Ганбаатарын Отгонжаргал – Эстера Добре 9:8
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг – Симона Прикоб 3:0
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Катерина Жидачевская 11:5
59 кг: Баатаржавын Шоовдор – өрсөлдөгч байхгүй
62 кг: Пүрэвдоржийн Орхон – Криста Тунде Инце барилдаагүй
65 кг: Соронзонболдын Батцэцэг – Адина Попеску 9:0
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг – Александра Николета Анхель 16:10
72 кг: Очирбатын Насанбурмаа – Каталина Аксенте 4:0
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа – өрсөлдөгч байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж