Шар усны үерээс болгоомжлоорой | News.MN

Шар усны үерээс болгоомжлоорой

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс болгоомжлоорой

Шар усны үерээс болгоомжлоорой

Ихэнх нутгаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үерээс болгоомжлохыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Энэ өвөл цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа учраас шар усны үер буух эрсдэлтэй байгаа аж. 

Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын нөхцөл байдалд дүгнэлт гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар байгуулагдан, ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үерийн далан, хамгаалалтын барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангуулж, авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээнүүдийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

Ш.ОЧ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж