Булган аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Аймгийн хэмжээнд нийт 50 хяналтын цэг, ариутгал халдваргүйжүүлэлтийн зургаан цэг ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт шүлхийгээр өвчилсөн 49 толгой үхрийг устгалд оруулсан байна. Одоогоор тус сумын нутагт хоёр голомтод гурван малчин өрхийн үхэр малын гоц халдварт шүлхийгээр өвчлөөд байна.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгааг тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн. Тус суманд шүлхийн голомтод байгаа 3160 малыг вакцинд хамруулсан байна. албаныхны хэлж буйгаар малчид, иргэд сонор сэрэмжтэй байж, тогтоосон бүсээс гарахгүй байж чадвал дөрөвдүгээр сарын 15-ны дотор шүлхийн тархалтыг зогсоох боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тиймээс вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байгаа гэлээ.
Ш.ОЧ