Урал 375 маркийн автомашиныг бүрэн тоноглож ашиглах боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.17-нд нийтлэгдсэн

Урал 375 маркийн автомашиныг бүрэн тоноглож ашиглах боллоо

Урал 375 маркийн автомашиныг бүрэн тоноглож ашиглах боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас туулах чадвар сайтай “Урал 375 АМ” маркийн автомашиныг команд штабын зориулалтаар ашиглах зорилгоор тусгай техник, тоноглолоор тоноглож бэлэн болгон ажиллагаанд орууллаа.

Уг автомашинд 6-8 алба хаагчид ажиллах, амарч байрлаж болно. Дөрвөн ширхэг ор, явуулын нөхцөлд ая тухтай байдлыг хангах зориулалтаар дотор ханыг ширмэл бүрээсээр доторлож, объектыг хянах дөрвөн  чиглэлийн хяналтын камер, удирдлагын бүрэлдэхүүн ажиллах компьютер, принтер, хувцасны шкаф, холбоо мэдээллээр хангах зориулалтын холбооны хэрэгслүүд, суурин станц, ажлын ширээ зэрэг байх юм. Мөн шаардлагатай тусгай хэрэгсэл багаж хэрэгслийг нөөцлөх гурван нөөцийн сав, шөнийн цагаар үзэгдэх орчны харах хүрээг сайжруулах зорилгоор лед-бар гэрэл, өөрийгөө цахилгаанаар хангах нарны үүсгүүр, 220 вт-ийн цахилгаан үүсгэвэр зэрэг тусгай тоноглолыг суурилуулж, гадна талыг нь POLICE бичиглэл, цагаан, цэнхэр өнгөөр буджээ.

Цаашид тус албанаас явуулын засвар, үйлчилгээний машин, явуулын гал тогоо, хөдөлгөөнт хяналтын автомашинуудыг хийж тоноглохоор төлөвлөж байгаа юм байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж