Кремтэй бэлтгэсэн бууцай (creamed spinach)

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Кремтэй бэлтгэсэн бууцай (creamed spinach)

Орц: 8

* 25 гр масло

* 1 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн

* 2 амны халбага гурил

* 200 мл тослог ихтэй сүү

* 2 x 200 гр бууцай

* 100 мл крем

* натмег

Бэлтгэх нь:

  1. Маслоо томхон хайруулын тавганд хийн хайлуулна.
    Сонгиноо нэмээд зөөлөрч болтол нь 5 минут хуурна. Гурилаа нэмээд 2 минут
    хуурна. Сүүгээ бага багаар хутгангаа нэмээд соусаа өтгөртөл 5 минут
    буцалгана.
  2. Бууцайгаа томхон саванд хийгээд
    буцалсан халуун ус нэмэн бууцайнуудаа багахан болгоно. Хэрэгтэй гэж
    үзвэл дахин давтана. Болгосон бууцайгаа шүүгээд (сайтар базаж аль болох
    сайн шүүнэ) хэрчиж бэлтгэнэ. Бэлтгэсэн соус руугаа хэрчсэн бууцалгаа
    нэмээд кремээ нэмнэ. Натмег, давс, перцээр амтлаад таваглан сервислэнэ.

http://gal-togoond.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж