Медалийн чанараар АНУ, ОХУ-ын баг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Медалийн чанараар АНУ, ОХУ-ын баг тэргүүлж байна

Медалийн чанараар АНУ, ОХУ-ын баг тэргүүлж байна

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн XII паралимпийн наадам маргааш хаалтаа хийнэ. Энэ удаагийн наадам 48 улс, дээр нь Олон улсын паралимпийн хорооны тугийн дор Оросын баг гээд нийт 567 тамирчин спортын зургаан төрөлд нийт 80 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

 Тамирчид уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей, кёрлинг болон шинээр сноубордын төрлүүдэд ур чадвар, хурдаа сорьж байгаагаас өнөөдрийн байдлаар 64 багц медалийн эзэд тодорчээ.

АНУ-ын баг тамирчид 11 алт, 12 мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол Олон улсын паралимпийн хорооны тугийн дор оролцож буй ОХУ-ын баг тамирчид нийт 20 медальтайгаар удаалж байна. Герман, Укриан, Словак, Канадын баг тамирчид тус бүр зургаан алтан медальтай болжээ.

25 орон ямар нэгэн медаль хүртсэнээс өвлийн паралимпийн наадмыг анх удаа зохион байгуулагч БНСУ нэг хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна. Зохион байгуулагч орны хувьд өнөөдөр медалийн тоогоо нэмэх боломжтой бөгөөд тус улсын хоккейн баг хүрэл медалийн төлөө тоглохоор шалгараад байгаа.

Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн ГАНБОЛД 12 дахь удаагийн паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд өнөөдөр  10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ.

МЕДАЛИЙН ЧАНАРЫГ ХҮСНЭГТЭЭР ХҮРГЭЕ.                    

УЛС

АЛТ

МӨНГӨ

ХҮРЭЛ

НИЙТ МЕДАЛИЙН ТОО

  1.  

АНУ

11

12

7

30

  1.  

Олон улсын паралимпын хороо ОХУ

8

8

4

20

  1.  

Герман

6

7

2

15

  1.  

Укриан

6

6

7

19

  1.  

Словак

6

2

1

9

  1.  

Канад

6

1

12

19

  1.  

Франц

5

7

4

16

  1.  

Беларус

3

4

3

10

  1.  

Нидерланд

3

3

1

7

  1.  

Швейцарь

3

0

0

3

  1.  

Япон

2

3

3

8

  1.  

Итали

1

2

1

4

  1.  

Норвеги

1

1

4

6

  1.  

Австрали

1

0

3

4

  1.  

Финланд

1

0

2

3

  1.  

Казахстан

1

0

0

1

  1.  

Их Британи

0

4

1

5

  1.  

Австри

0

2

3

5

  1.  

Испани

0

1

1

2

  1.  

Швед

0

1

0

1

  1.  

Шинэ Зиланд

0

0

2

2

  1.  

Белги

0

0

1

1

  1.  

Хорват

0

0

1

1

  1.  

БНСУ

0

0

1

1

  1.  

Польш

0

0

1

1

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж