Колорадо Эвеланш плэй-оффын байрлалаа хадгалж чадлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Колорадо Эвеланш плэй-оффын байрлалаа хадгалж чадлаа

Колорадо Эвеланш плэй-оффын байрлалаа хадгалж чадлаа

NHL буюу Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-н улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа ороод байна. Багаадад 10-12 тоглолт үлдэж байгаа бөгөөд үлдсэн хугацаанд плэй-оффын төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүн болж байна. Өрнөд бүсэд дөнгөж плэй-оффын байрлалд бичигдэж буй Колорадо Эвеланш багийн хувьд тун чухал тоглолтууд үргэлжилж байна. Тэрээр сүүлийн 2 тоглолтоо Миннесота Уайлд болон Сент-Луис Блюс багийн талбайд хийж хоюуланд нь хожил авч чадлаа. Ингэснээр тэд плэй-оффын байраа хадгалан дараагийн 2 тоглолтоо гэртээ хийх болж байна.

Өнөө өглөө Сент-Луис Блюс багийн талбайд зочлон улирлын 70 дахь тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд Колорадо Эвеланш багийн лидерүүд болох Н.МкКиннон, М.Рантанен нар онцгой байж тус бүр 2 гоол оруулж багаа ялалтанд хөтөллөө. Тоглолтын эхний үе Н.МкКинноны шоу байсан бол сүүлийн 2 үе М.Рантанены шоу болсон юм. Харин өрсөлдөгч талбайн эздээс хамгаалагч Ж.Эдмундсон нэр төрийн нэг гоолыг оруулсан байна. Ийнхүү Колорадо Эвеланш баг улирлын 70 дахь тоглолтоо хийж 38 хожил авч 84 дэх оноогоо авч байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж